Д.Ганцэцэг сайн жолооч

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24

Хувьсал продакшны жүжигчин, СТА Д.Ганцэцэгийг “Жинжиймаа” кинонд тоглож МУГЖ Н.Батцэцэгтэй ээж охин хоёрын дүрийг бүтээснээр нь манай үэгчид андахгүй. Тэд өнгөрсөн жил  буюу 12 жилийн дараа нэгэн ТВ-ийн нэвтрүүлэгт хамтдаа оролцож уулзалдсан байдаг. Алаг нүд дүрлэгнүүлсэн гал цогтой эл жүжигчнийг  барьж авсан ямар ч дүрээ орж тоглодог хэмээн үнэлдэг юм билээ. Тиймдээ ч МУГЖ У.Уранчимэгт тоогдон УДЭТ-аасаа гарч “Хувьсал” продакшинд очсон. Харин жүжигчин бүсгүй маань нэлээд  давхидаг жолооч гэнэ шүү. Хотын гудмаар хурдаар давхих түүний машинд суухаас төрсөн эгч Ганчимэг нь нэлээд айдаг гэсэн. Найруулагчийн өгсөн дүр болгоныг зоригтой шүүрч авдаг шигээ амьдрал дээрээ ч зоригтой нэгэн байх нь. Мөн түүнийг Цэцэрлэгт учирсан хоёр жүжгийн Вера хэмээх гэнэн итгэмтгий, үнэнч хайрынхаа төөлө тууштай тэмцэгч бүсгүйн дүрээр бүр ч тодотгодог.   

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх