”Respect 16” бүжгийн тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр болнo

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24

"R16" буюу "Respect 16" Олон Улсын бүжгийн тэмцээн энэ жил Монгол Улсад анх удаагаа зохиогдож байна. R16 нь break бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд Korea Tourism Organization, South Koean Ministry of Culture, Sports and Tourism, Asiana Airlines, PUMA байгууллагууд зохион байгуулдаг юм байна.

Жил бүр дунджаар 6-8 мянган  хүн ирж үздэг бөгөөд шалгаруулалтад 25-30 улс оролцдог. Гол үйл ажиллагаа нь 25-30 улсыг төлөөлсөн 16 хамтлаг болон 16 би-бой, 16 funkstyler`s оролцож,  дөрвөн хоногийн хугацаанд дэлхийн гурван цомын төлөө өрсөлддөг ажээ.

Тэгвэл энэхүү тэмцээн "EXTREME Crew" Animation Studio-ийн хамт олны санаачилгаар энэ  оноос эхлэн "R16 Монголд" нэртэйгээр  жил болгон зохион байгуулагдахаар болжээ.   Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах, орчин үеийн бүжиг болон монголын соёл урлагийг хөгжүүлэх, залуусын мөрөөдөлийг биелүүлэх, бүжгийн үнэ цэнийг сэргээх зорилготойгоор зохион байгуулагдаж буй тэмцээний  эхний шалгаруулалт энэ сарын 19-нд HUNNU MALL-д амжилттай зохион байгууллагдсан аж.
 
Тэгвэл хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр "STRINGS CLUB"- д 14.00 цагаас эхлэх ажээ. Энэхүү тэмцээний ялагч эх орноо төлөөлөн есдүгээр сард БНСУ-д болох “R16 WORLDWIDE OPEN ELIMINATION”-д оролцох эрхтэй болох юм байна.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх