Тархин дотор нь ихрийн өрөөсөн үр хөврөл нь 26 жил байжээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24

26 настай Ямини Каранам гэх эмэгтэй тархины хавдартай хэмээн оншлогдож мэс засалд оржээ. Уг хагалгаа хийх үед эмч нар түүний тархинаас үр хөврөл авчээ. Үүнийг анагаах ухаанд “teratoma” гэж нэрлэдэг бөгөөд үр хөврөлийн яс, үс нь хүртэл бүрэлдсэн байжээ.

Ямини өнгөрсөн жилийн 9 сараас эмнэлэгт хандаж эхэлсэн бөгөөд тэрээр ярьж, уншиж чадахаа больж эхлсэн байна. Мөн тэрээр олон хүн ярьж байгаа үед юу ч ойлгож чадахгүй байсан тухайгаа NBC Los Angeles-д өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Өсөлт нь зогссон ихэр үр хөврөл нь түүний тархинд 26 жил байжээ. Индиана мужид амьдардаг Докторын ангийн оюутан тэрээр “Миний чөтгөрийн ихэр маань намайг өнгөрсөн 26 жил шийтгэжээ” хэмээн хошигножээ.

Лос-Анжелес хотын Skullbase Institute-ийн Доктор Hrayr Shahinian 8000 гаруй тархины хавдарын хагалгаа хийсэн бөгөөд ийм зүйл түүнтэй 2 дахь удаагаа тохиолдож байна хэмээн ярьжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх