О.Одгэрэл заан уярамтгай

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 26

Самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, Монгол Улсын заан О.Одгэрэл зүлэг ногоон дэвжээнээ ард түмнээ баясгахаас гадна нэг үе циркийн хүнд жингийн үзүүлбэрүүдийг үзүүлж,олон жил циркийн урлагаар хичээллэж явсан билээ. Зургаан залуу зааны нэг гэгддэг тэрээр цагдаагийн акапемийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний гэргий ҮДБЭЧ-д насаараа ажиллаж буй МУГЖ Ш.Одонтуяа гэж бүсгүй бий. Заанд хоёр охин төрүүлж өгсөн тэрээр анх эхнэрэээ бүжиглэж байхад нь олж харсан гэдэг. Түүнээс хойш хадам ээж, хоёр охиноо дагуулан эхнэрийнхээ тоглолт бүрийг алгасалгүй үзэж кайф авдаг болсон гэх юм билээ. Тиймдээ ч түүний гэргий нөхрийгөө урлагийн мэдрэмжтэй бөх гэж магтаж  суудаг. Дашрамд дуулгахад заан маань их уярамтгай өрөвдөлтэй кино жүжиг үзэж байгаад өөрийн эрхгүй нэг  мэдэхэд нулимс бөмбөрүүлчихсэн сууж байдаг гэсэн.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх