Шороон шуурга шуурна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 04 сар 27

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг64 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх