Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 05 сар 03
Монголын боксын тамирчид оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж боксын спортыг дэлхий дахинаа дуурсгаж байгаа билээ. Тэднийг спортын амжилтанд хөтөлсөн олимпийн хүрэл медальт, МУГТ Н.Энхбат,Н.Баярсайхан нар боксын холбоотойгоо үргэлж холбоотой байж, шаардлагатай үед нь дэмжиж тусалж явдаг. Түүн шиг Бээжингийн олимпийн дэвжээнд 23-хан насандаа аварга болж Монголоороо омогшиж явсан Хөдөлмөрийн баатар Э.Бадарууган мөн л боксын үндэсний шигшээ багийнхаа заалаар үргэлж орж гарч байдаг. Тэрээр тамирчидтайгаа хамт бэлтгэл хийж, амжилтанд хүрсэн туршлагаасаа харамгүй хуваалцаж байдаг юм билээ. Мөн түүний Хөдөлмөрийн баатар Н.Цагаанбаатар, МУГТ Б.Наранбаатар нартай залуу тамирчдад урам өгөх зорилгоор байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа”ТББ нь өдгөө зургаан нас хүрч байгаа. Сонирхуулахад Бээжингийн олимпийн гурван алтан медальтан Н.Түвшинбаяр, Д. Баатаржав, Э.Бадар-Ууган нар гурвуулаа зургадугаар сарын 1, 2, 3-нд дараалан төрцгөөсөн сонирхолтой тохиолдол байдаг юм билээ.
Д.Гэрэлт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.