Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 05 сар 03

Монголын рок попын тулгын чулууг тавьсан Соёлэрдэнэ хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан МУГЖ Ч. Насантогтох СУИС-ийн Дуулах урлагийн тэнхмийн ахлах багшаар ажиллаж шавь бэлдэж эхэлснээсээ хойш нам гүмхэн амьдрах болсон. Цагтаа өөр шигээ гал цогтой явсан эстрадын дуучдыг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулж яваа тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа талийгаач нөхрийнхөө талаар ярьж хадмуудтайгаа эв түнжин хагарснаас хойш хэвлэл мэдээллээс зугатах болсон. Гэсэн ч тэрээр 2011 онд Эх үрсийн баяраар бяцхан хүүгийнхээ хамт тоглолт хийж хүүхэд багачуудыг баярлуулж байсан.Үүний дараа шавь нартайгаа хамтарч "Миний шавь сайн дуучин болоорой" уран бүтээлийн тоглолт хийж байв. Мөн "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатарын хамт Вашингтоны монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжих "Хүүхдийн төлөө-Халуун сэтгэл" хандивын цэнгүүнд оролцохоор Вашингтон ДС-д очсон гээд түүний эстрад урлагийн төлөөх сэтгэл зүтгэл багадаагүй. Гэсэн ч түүнтэй сэтгүүлч хүний сониуч зангаар хааяа бага ч атугай яриа өрнүүлэх гэхээр яавч үг унагахаа больсон байна лээ. Хаширна гэж хаширсан хүнийг л хэлдэг байх даа.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.