И.Болоож охиндоо зориулж “Нар инээдэг юм”дуугаа бичсэн

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 05 сар 03

"Алтанзул", "Дандаа чамайг хайрлаж явъя" зэрэг уран бүтээлийн эзэн "Өргөө " хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч И.Болоож алтан үеийн уран бүтээлчдийн дан хөгжмийн аяар бүтсэн ”Эх орон”” цомгоо гаргасан. Мөн дуучин Н.Түмэн-Өлзийд Булган нутгийн тухай "Нутагтаа залбирах дуу"  О.Анхаа, Г.Халиун хоёрт бас нэг дуу өгсөн гээд уран бүтээлийн ургац арвинтай байгаа аж.Тэд одоо "Соёл-Эрдэнэ" хамтлагтай нийлээд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, дуучин С.Бархас, Цолмон, Ундак, Г.Энхбаяр, Мишээл нарын  уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа."Өргөө" хамтлагийн 20 жилийн ойн тоглолт нүсэр болж байсан. Гэтэл  25 жилийн ойгоо тэд нам гүмхэн өнгөрөөсөн. Харин санаа байсан ч тоглолт хийж чадаагүйн учир нь түүний хувьд 20 жилийн ойн тоглолтоо хийхдээ байраа 15 сая төгрөгөөр барьцаалж байв. Өдгөө урлагтай амьдралаа холбоод 40-өөд жил болж байгаа тэрээр  гар, хөл хөдөлж л байхад хөгжмөө орхихгүй, урлаг бол миний амьдрал гэдэг.  Хөгжмийн зохиолч маань “Нар инээдэг юм”дуугаа охиндоо зориулж бичиж байжээ.

Д.Гэрэлт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх