Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 05 сар 04
МУГТ, аварга О. Балжинням үндэсний бөхийн барилдаанаас гадна самбо бөхийн дэлхийн аварга,Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж явсан нэгэн. Түүгээр ч үл барам жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх билээ.Тэрээр одоо жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж тамирчдыг дэлхий , олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Харин бөхчүүд дундаа сайхан эхнэртэй бөхийн тоонд тооцогддог аваргын маань гэргий Ц.Мягмар шаггүй оёдолчин гэсэн. Нөхрийгөө олон жил чимж яваа тэрээр жил бүрийн цагаан сар, улсын баяр наадмаар аваргад өөрийн гараар монгол дээл урлаж өгдөг. Мөн Мягмар бүсгүй аваргад таван хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд өдгөө ач зээ нараа тойруулан жаргалтай хатны үүргийг сайн гүйцэтгэж байгаа ажээ.
Д.Гэрэлт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.