Хэрхэн илүү хурдан, ухаалаг ажиллах вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 04

 

Хуучны хэлж заншсанаар “хэцүү биш, илүү ухаалаг ажилла” гэсэн үг байдаг. Гэвч энэ үнэндээ ямар утгатай юм бол? Таны хэзээ дуусах нь мэдэгдэхгүй бөөн ажлын чинь хажуугаар дарга үргэлж мөрөн дээгүүр чинь шагайж, харилцагч, үйлчлүүлэгчид хэзээ мөдгүй орж ирэхэд бэлэн болсон хүнд ажлын өдөр байнга тохиолдож байна уу? Та тэдгээрт хэрхэн анхаарлаа хандуулж, үр дүнтэй хийж дуусгах вэ? Танд буу тулгачихаад байхад хэрхэн бүтээлч үр дүн гаргах вэ?.... 

 

Бидэнд илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад сэтгэлийн тэнхээ, илүү их хүч хэрэгтэй боловч цаг алдахгүй байх бас чухал. Доорх 10 зөвөлгөө танд илүү хурдан илүү ухаалаг ажиллахад тусална.


1. Зохион байгуулалт

Төлөвлөлт, бүтээмжийн хэрэгсэл ашиглалт болон календарчилсан хуваарилалт танд тусалж чадна. Зохион байгуулалттай байх нь ялалтын үндэс, тиймээс юуг эхлээд хийх нь хамгийн чухал вэ гэдгийг мэдэж, мөн сайн идэж, дасгал хийж, амрах гэх мэт өөртөө анхаарал тавих цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө халамжлахгүйгээр, хэт их ажиллавал та бүх бүтээмжээ алдана.




2. Олон үүрэг хүлээхгүй байх

Олон зүйлийг нэг дор хийж байгаа нь бүтээлч байдал гэсэн төөрөгдөл байдаг. Харин ч та бүх зүйлд бүрэн анхаарч чадахгүй, анхааруулах шар гэрэл үргэлж асаалттай байна гэсэн үг. Та магадгүй энэ аргаар юуг ч бүрэн хийгээгүй байх. Цагаа 90 минут дээр тохируул. Нэг ажилд 90 минут эсвэл бүрэн дуустал нь анхаарлаа хандуулаад, дараа нь завсарлага авч дараагийн ажилд орох хэрэгтэй.




3. Яаралтай гэдэг нь чухал шаардлагатай гэсэн үг биш

Ямар ч хүн яаралтай гэдэг үгийг сандралд автсан тун чухал зүйл хэмээн ойлгодог. Хэрэв та түүнийг тийм ч чухал зүйл биш гэдгийг мэдвэл, түүний оронд хамгийн чухал зүйлийг нь хийх хэрэгтэй. Та өөрийн зорилго чиглэлээ маш сайн мэдэж байгаа, тиймээс өөрийгөө сонс.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх