Сургуулийн өмнөх насны хүүхдийн өсөлт хөгжил / 4 болон 5 нас/

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 04

 

Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар жилд 4-7кг-аар нэмэгдэж, 8 см-ээр өсдөг байна.

Хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжил:

·         4 настай хүүхэд

·         Дуу дуулна

·         Нэг хөл дээрээ үсэрнэ, харайна

·         Бөмбөг шиднэ, барьж авна

·         Хүний дүрсийг 3 хэсгээс бүрдсэн байдлаар дүрслэн зурна

·         10-аас дээш ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг хялбархан эвлүүлж тоглоно

 

·         5 настай хүүхэд

·         Утсан дээгүүр харайна

·         Аливаа зүйлийг эсрэгээр ярина

·         Нүдээ анин нэг хөл дээрээ тэнцвэрээ барин зогсоно

·         Хайч хэрэглэж сурна

·         Зургийг дуурайлган зурна

·         Гутлаа үдэж сурна

·         Өөрөө хувцаслана

·         Байнгын шүд ургаж эхлэнэ

Хүүхдийн ойлгох болон ярианы чадвар

·         4 настай хүүхэд

·         Ойролцоогоор 1500 орчим үг хэрэглэнэ

·         4-5 үгээр өгүүлбэр бүтээн ярина

·         Өнгийг ялган танина

·         Үлгэр ярих дуртай болно

·         Зарим муу, буруу үг хэллэг хэрэглэнэ / байнга давтан сонсдог үгс/

·         Цаг хугацааны баримжаатай болж эхэлнэ

·         Бусдыг хайхарч анхаарч эхэлнэ

·         Эцэг эхийнхээ хэлснийг биелүүлэх боловч буруу зөвийг ялгахгүй.

·         Өөрийн бодсоныг бүтнэ гэж итгэдэг

·         Бодит болон хийсвэр байдлын ялгааг ойлгож эхэлнэ

·         5 настай хүүхэд

·         Ойролцоогоор 2000 орчим үгийн баялагтай

·         6-8 үгтэй өгүүлбэр хэрэглэн ярина

·         Сар болон долоо хоногийн өдрүүдийг нэрлэнэ

·         Мөнгөн тэмдэгтийг нэрлэнэ

·         Шат дараалсан заавар зөвлөгөөг ойлгоно

·         Цаг тутамд ярина

·         Цаг хугацааг баримжаалах чадвар сайжирна

·         Дэлхий ертөнцийн талаар танин мэдэх сонирхол ихэснэ

·         Эцэг эхийнхээ дүрэм журмыг найзуудынхаа аав ээжийнхтэй  харьцуулж эхэлнэ

·         Гэрийн хаяг, утасны дугаараа тогтооно

·         Үсэг ялган унших чадвартай болно

Нийгэмшихүйн хөгжил

·         4 настай хүүхэд

·         Өөрийн гэсэн тусгаар байдлаа улам хадгалж эхэлнэ, аливаа зүйлийг өөрийхөөрөө хийх гэж оролдоно

·         Бага зэрэг хувиа бодсон байдал илэрнэ, бусадтай өөрийн зүйлийг хуваахыг хүсэхгүй

·         Төсөөллийн хамтран тоглогчтой болно

·         Ах дүү нартайгаа муудалцаж, маргалдаж эхэлнэ

·         Мөн ихэнхдээ олон дунд бусадтай тоглоно

 

·         5 настай хүүхэд

·         4 настай үеээ бодвол харьцангуй нийтэж, хариуцлагатай болно

·         Бусдыг инээлгэж, баярлуулахыг хүснэ

·         Эцэг эхтэйгээ сайн харилцаатай байна

·         Хоол хийхийг хүснэ, спорт тоглоомоор тоглож эхэлнэ

 

Бэлтгэсэн Ж.Өнөрзул

www.emch.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх