Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 05
・ 1
Архи уухаараа хөл дээрээ явж чадахгүй болчихдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө бэрд байжээ.

Нэгдүгээрт: Галзуу зөгийн бал мэт хүч байдаг учир архи уусан хүн дахин уух гэж тэмүүлдэг.
Хоёрдугаарт: Үхсэн хүүрийн мах лугаа адил хүчин байдаг тул уусан хүний бүх эрхтэн гэмтэж, өнгө зүс нь харлан, шүд нь унаж, амьд хүүр лүгээ байдалд шилждэг.
Гуравдугаарт: Галзуу нохойн шүлс мэт хүч байдаг учир архи уунгуут зодолдон уралцаж, цус нөжөө гаргахаас буцдаггүй.
Дөрөвдүгээрт: Галзуу цагаан арслангийн тархи мэт хүч байдаг тул омогтой болж, айж ичихээ больдог.
Тавдугаарт: Галзуу зааны амны хөөс адил хүч байдаг тул хүртсэн хүн улам улангасаж уух гэж дайрдаг.
Зургадугаарт: Шулмасын есөн бүжиглэгчийн чөмөг хэмээх муу хүчин лүгээ адил чадал байдаг тул өөрийн бие хяналтгүй болж, тогтож сууж чадахаа больж, босон харайн дэвхцдэг.
Долдугаарт: Галзуу чонын нүдний цөцгий мэт муу хүч байдаг тул аливаа нэгэн зүйлийг тогтон харж чадахаа больж, нүдний чадавх буурдаг.
Наймдугаарт: Эм мангасын умайн цус мэт хүч байдаг тул архийг хүртэхээр хамт төрсөн тэнгэр нь хүнээс дайждаг.
Есдүгээрт: Сэтгэлд муу хүчин баттай сууснаас бие хяналтгүй болж, гал мэт дүрэлзэн, салхи мэт бужигнуулж, юу ч хийхэд бэлэн байдалд аваачдаг.
Эх сурвалж: www.garag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.