Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 05 сар 05
Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам 2009 оноос хойш бүрэн хэмжээний кино, жүжиг клип гэх мэт тайз дэлгэцийн 40 гаруй уран бүтээлд нүүр хувиргагч зураачаар ажилласан байна. Соёл урлагийн магистр тэрээр өмнө нь Герман улсад болсон Hair borld cup- 2014 тэмцээнд амжилттай оролцож байсан. Харин одоо энэ сарын 16-18- ний өдрүүдэд Малайз улсын Каула Лампур хотод болох Ази тивийн аварга шалгаруулах “Asia Cup Open 2015”-д Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Мөн түүний "АRT SHOW -2015" энэ сарын 9-нд болно. Түүнчлэн зураач бүсгүй шилдэг тайзны зураач номинацид ээж Батбилэгтэйгээ “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээрээ өрсөлдөх юм.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.