Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 06

Их Британий нийслэл Лондон хотод төвтэй зохион бүтээгч хөгжүүлэгчдийн Moley фирм, мөн ОХУ-ын робот зохион бүтээгч хөгжүүлэгчдийн Марка Олейника багийнхан хамтран дэлхийн хамгийн анхны тогооч роботыг зохион бүтээснээ танилцуулсан байна. Роботыг Их Британи дахь Нью Хемпшайр Ганноверт албан ёсоор танилцуулж олонд дэлгэсэн байна. Уг робот нь камерт бичигдсэн амьд хүний гарын хөдөлгөөнийг дуурайх чадвартай гэдгээрээ хагас амьд гэж нэрлэж болохуйц өндөр чадвартай юм байна. Тус төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагааны үеэр тогооч робот хавчний шөл хийж MasterChef телевизийн нэвтрүүлэгийн ялагч Тим Андерсоныг дурайсан нь олны анхаарлыг татахын зэрэгцээ хүмүүсийн шохоорхлыг төрүүлсэн байна.
Тогооч робот бэлтгэж өгсөн бүтээгдэхүүнүүдийг хольж, сонгино, амтлагч зэргийг нэмж хийн, хорин минутын хугацаанд тун амттай шөлийг бэлтгэсэн байгаа юм. Үүний дараа тогооч робот шөлийг аяганд аягалж, соус нэмж өгчээ. Өөрөө хэлбэл дэлхийн зах зээлд нэвтэрч эхэлсэн уг робот багийн зохион бүтээгчдийн хамгийн үсрэнгүй хөгжилт бүтээгдэхүүн ч гэж нэрлэгдэж болох юм. Компани роботыг 2016 оны сүүлээр дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэмэлтээр 2000 гаруй хоол хүнсний төрөл зүйлсийг нэмэхээр болсон байна.
Хүний коммандыг хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх боломжтой уг робот өдгөө 2 төрлийн хоолны жорыг мэдэх бол харин худалдаанд гарах үе буюу эцсийн шатны хувилбарыг 2000 гаруй хоолны жортойгоор хамгийн багадаа 40,000 ам.долларын үнээр худалдаанд гаргах юм байна.
Б.Сондор
Эх сурвалж: www.medeelne.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.