Чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцэж эхлэв

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10 ・ 9
Чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцэж эхлэв
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо болж өнгөрлөө. Тэгвэл тус тэмцээнд оролцохоор болсон Монголын гурван тамирчин визний асуудлаас болж тэмцээнд оролцож чадаагүй төдийгүй Дубайд саатуулагдаж байгаад буцаж ирсэн юм. Энэ талаар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна. Манайхаас бусад Узбъек зэрэг улсууд  байна” хэмээн бичиж байв. 

Тэгвэл дээрх тамирчид болоод тэмцээнд тамирчдынхаа өмнөөс барилдсан багш дасгалжуулагчид байдал огт өөр байсан талаар ярьжээ. Тодруулбал, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Одоо дуугарч арга хэмжээ авахгүй бол өнөөдрийг хүртэл бид тэсч дуугүй л явсан. Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай. Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан. Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна.   

Чөлөөтийн алтан үеийнхэн дуугарах хэрэгтэй. Дамдиншарав, Нацагдорж, Болд багш аа одоо боль. Дагвадорж, Сумъяабазар нараас айгаад байдаг юм уу. Чөлөөтийн хурал болоход Дагвадорж, Болд нар үг хэлээд араас нь алгаа ташаад л Ардчилсан Солонгос маягтай юмнууд сууж байдаг. Өчнөөн зүйлийг тэсч гарсан. Одоо хангалттай. Дагвадорж гэж хүнийг муулахдаа биш. Тэр хүнийг эргэн тойрныхон дандаа худлаа магтдаг, худлаа мэдээллээр хангадаг. Ингэсээр байгаад энэ хүүхдийг өөрсдөө алаад хаялаа. Худлаа хөөргөж ярьсаар Дагвадоржийг байж суулгах газаргүй болгоод хаячихлаа. Би Дагвадоржийн өмнөөс түүнийг өрөвдөж байна. Ардын багш Дамдиншарав, Болд багш хоёр одоо боль. Энэ заваан үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэсэн байна. 

    Тэгвэл МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа “Ярьж байг ээ. Ярь ярь, сайн ярь”, Хуцсан болгон руу чулуу шидээд байвал юу болох бол” хэмээн бичсэн байна. Ямартай ч олон нийт энэ асуудалд таагүй хандаж байгаа бөгөөд цахим сүлжээнд “Холбооны удирдлагууд ажлаа хийж хийж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өг” гэсэн сэтгэгдэл нэлээд байгаа юм. Ямартай ч чөлөөтийнхөн ийнхүү хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ. 
 
С.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Б / 2015 05 сар 18/

    Чи зөвхөн авгай хүүхнээ зохицуулаж чадахгүй байж Юун холбоо удирдах вэ ,Шал балай юм,Халхын сайхан харчуулын хийморь лундааг нь унагаж бна даа, Дүү минь болио,Чиний чадал хүрэх ажил биш, Тэр цирктэйгээ л бай,

    Хариулах
  • Жавхаа / 2015 05 сар 18/

    яасан шуналтай юм вэ ,Юм болгон луу оролцсон,Чамайг их л хүндэлдэг байсан хүн хүнтэй арцалдсан хаашаа янзын хүн бе 10 төгсөөгүй чамаар удирдуулаж бдаг сонгосон улс бүр мал юмаа яаандаа ард түмэн минь дээр нь бгаа шуналтангууд доогуур бгаа бэрдүүдийг тэжээсээр байгаад дуусах юм бна, Дагвадоржоо чи бо

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    Jenko shig hvnd ni uguu naad ajila tamirchid yamar bj yaj amijiltand hvrdgiig avarga maani sain medeh blgvi de

    Хариулах
  • Dagvadorj gej buduuleg bolovsrolgui novsh cholootiin holboonoos zailval taarna / 2015 05 сар 10/

    Zochin

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    Сумъяабазар ч бас юув дээ.Хахахаха

    Хариулах
  • Дагвадорж ажлаа өгөө боловсролтой ,сэтгэлтэй хүнд ажлаа өг / 2015 05 сар 10/

    зочин

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    Чөлөөт бөхийн холбоо угаасаа ийм дампуу газар ямарч эв нэгдэл байхгүй яаж амжилт гаргах билээ! Удирдлагаа солих хэрэгтэй! Ийм хэрүүл байнга л гарч байдаг их л олон жил болж байна даа!

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    Энэ Давгадорж зүгээр л мөрөөрөө бизнесээ хийгээд яваасай. Чөлөөт бөхийн холбоог жудогийн Женко шиг аваад явж чадахгүй л байна шүү дээ. Хамгийн гол нь ер нь харьцаа муутай, их бүдүүлэг танхай ,онгиргон нэгэн юм хөөрхий. Хүний харьцаа бүхнийг шийддэг гээд хэлчихэд буруудахгүй дээ. Арай илүү хүнлэг хар

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    Давгаа аварга та бол ингэж болохгүй хүн дээ.Ийм арчаагүй байж болохгүй шүү.Ард түмний хайрыг дааж амьдрах шиг сайхан зүйл хаана ч байхгүй.Таны удирдаж байгаа холбоо тэр тэмцээнд явж байгаа хүний нэрсийг гаргаж өгдөг биз дээ.Бөхийн холбоо ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ энэ юм биш үү дээ.

    1
    Хариулах