“Монгол-хоёрдугаар зэрэглэлийн хөрш”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10 ・ 5

 

ОХУ өнгөрсөн бямба гарагт аугаа эх орны ялалтын 70 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүллээ. Ялалтын баярт нийт 16 мянган цэргийн албан хаагч оролцсноос гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид Улаан талбайд улсынхаа цэргийн сүр хүчийг гайхуулсан юм. Монгол Улсаас Зэвсэгт хүчний 70 гаруй алба хаагч эх орноо төлөөлөн оролцлоо.

 

Эх орны дайны жилүүдэд эхнээсээ эцсийг хүртэл ЗХУ-ын талд байж, бүхий л нөөц бололцоогоор дэмжиж байсан монголчууд бид энэ өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүллээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын цэргийн парадыг нээж хэлсэн үгэндээ, дайны жилүүдэд Орос улсад өмөг түшиг болж байсан Монгол Улсын гавьяаг дурьдсан юм. Гэвч Ялалтын баярт оролцсон төрийн Тэргүүнүүдийн дунд Монгол Улс хоёрдугаарт эрэмблэгдсэн нь манайхны эгдүүцлийг хүргэсэн бололтой. Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар В.Путинд шадарлаж, их л ойр дотно харагдав. Энэ нь өнөө цагийн ОХУ-ын гол холбоотон нь дээрх улсууд мөн гэдгийг шууд утгаар батлан харуулсан үйл явдал болсон юм.

 

Орос ахан дүүс хэмээгддэг байсан бид хэдийнээс “хоёрдугаарт” бичигдэх болов?

 

 

Юун түрүүнд дэлхийн II дайны үед БНХАУ болон Казахстаны оруулсан хувьд нэмэр манайхаас дутахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг. Казахстаны таван хүн тутмын нэг нь дайнд татагдан оролцож, таван сумны дөрвийг нь тус улсад үйлдвэрлэж байжээ. Тэгвэл Хятад улс Германы гол холбоотон болох Японы Квантуны армитай 1937 оноос эхлэн тулалдаж байв.

 

Дайны жилүүдэд ийн холбогдож байсан ОХУ, БНХАУ, Казахстан эдүгээ Евро-Азид гурвалсан хүчирхэг холбоог үүсгэжээ. Казахстан улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн хурдан хугацаанд хөлөө олж, хүчирхэгжиж чадсан байдаг.

 

Сүүлийн 10 гаруй жилийн байдлаар тус улсын эдийн засгийн дундаж өсөлт найман хувьтай байгаа. Мөн Казахстан улсын нэг иргэнд ногдох ҮНБ 24 мянган ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ Казахстан нефть олборлогч 10 том гүрний нэг, ураны нөөцөөрөө ч дэлхийд хоёрдугаарт жагсдаг байна. Тус улсын эрх баригчид дан ганц газрын баялагтаа найдалгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, үр тарианы үйлдвэрлэлээ давхар хөгжүүлж чадсан онцлогтой. 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салан тусгаарласнаас хойш улс орноо өнөөгийн өндөрлөгт хүргэж чадсан Нурсултан Назарбаев дэлхийн нөлөө бүхий удирдагчдын тоонд зүй ёсоор багтдаг. Ийм улсыг ОХУ үл ойшоох боломжгүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 11/

    ALTANKHUAGIIN YEES 2 R EGNEEND ORSON

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    Бид найз шиг найз холбоотон шиг холбоотон байжмчаддаггүйн х

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    Eooe humuusiin bodol gej sonin yymdaa hajuud ni hutlultsuud zogsoh baisiin bolov yy

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    инээдэмтэй юм бичих юмаа

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    ядуу сэтгэлгээнээсээ хэзээ салцгаах вэ ? Монголчууд бид нар ? ПУТИН еөнхийлөгчийн зүүн баруун талд нь зогсчихвол бүх юм ок болчихгээд байна аа даа. Эхлээд бид нар хөршүүд шигээ сайн сайхан сэтгэж сурах хэрэгтэй шүү .

    Хариулах