Бас нэг халуун сэдэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 11 ・ 1

 

Хоёр жил гаруйн хугацаанд “дуншсан” Сонгуулийн тухай хууль энэ хаврын чуулганаар батлагдах магадлал өндөр боллоо. УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар энэхүү хуулийн төслийг зургадугаар сард багтаан батлахаар болоод байгаа аж. Хэрвээ хаврын чуулганы хугацаанд амжиж баталж чадахгүй бол намрын чуулганаар асуудлыг хэлэлцэх боломжгүй. 

 
 

Энэ долоо хоногт Ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-д өргөн барина хэмээн Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа мэдэгдсэн юм. Тий­мээс ч энэ долоо хоногийн улс төрийн ха­луун сэдэв нь Сонгуулийн тухай хуулийн тө­сөл байх нь.

 

Ажлын хэсэг юу хийсэн хэрэг вэ

 

Хоёр жил “дуншсан” атлаа нам эвслийн бүлгүүд өнөө хэр хуулийн төсөл дээр саналаа нэмэрлээгүй явсан гэнэ. АН-ынхан дангаараа хуулийн төслийг боловсруулсан хэмээн “гөр­дөж” “Шударга ёс” эвсэл, МАН-ынхан өөр өөр хувилбар санал болгож эхэллээ. Өчигдөр ху­ралдсан намын бүлгийн хуралдаанаар тэд шал өөр өөр санал дэвшүүлж, хуулийн төс­лөөр бүлэг дээрээ удтал маргалджээ. 

Энэ өнц­­гөөс харвал хоёр жил Ажлын хэсэг юу ч хий­гээгүй юм биш үү гэсэн бодол төрөхөөр. Нө­­гөө өнцгөөс харвал Сонгуулийн тухай хууль зүгээр л улс төрийн намуудын зугаа тө­­дий асуудал байсаар хоёр жил өнгөрчээ гэж дүгнэж болохоор байгаа юм. УИХ-аас ба­талсан ажлын хэсэгт парламентад суу­далтай бүх нам эвслийн гишүүд багтдаг.

Аж­лын хэ­сэг дээр ямар хувилбар яригдаж бай­гаа, хуульд орох өөрчлөлтүүдийн талаар тэд бү­лэг­тээ мэдээлэл өгч, цаг тухайд нь бүлгийн байр сууриа ажлын хэсэг дээр илэрхийлж бо­лох­гүй алдаагаа засаад явдаг.

Бүх л хуулийн төсөл дээр ийм зарчим үйлчилдэг. Гэ­тэл Сонгуулийн хуулийг хэ­лэл­цүүлэгт бэлтгэх ажлын хэ­сэгт орсон гишүүд өнгөрөгч хоёр жилийн хугацаанд нүдэн ба­лай чихэн дүлий, улс төрийн на­мууд түүгээр явсан гайг үүгээр дуудахгүй гэсэн өнцгөөс асуу­далд хандсан бололтой.

Ажлын хэсгийн ахлагч Р.Бур­маа “Ажлын хэсэг өн­гөрсөн хугацаанд маш шаргуу ажил­ласан. Бүх нам эвслээс ор­сон ажлын хэсгийн гишүүд 98 хуудас хуулийг нэгбүрчлэн, үг, үсэг цэг таслалыг ч алдалгүй унш­сан” хэмээн ярьсан билээ. Гэ­тэл өнөөдөр хуулийн төслийг яг УИХ-д өргөн барих гэхээр олон янзын санал санаачлага гар­гаж, хуулийн төсөлд өөрс­дийн саналаа тусгуулах гэж шан­тааж үзүүлж эхэллээ. 

Хэ­дий­гээр намууд хувилбараа гар­гах боломж нь нээлттэй ч өр­гөн барихаас өмнө энэ сана­лаа ажлын хэсэгт багтсан ги­­шүүдээрээ дамжуулан хүр­гүүлж, албан бичгээр асууд­лаа яриад УИХ-д нэг мөр болгоод хэ­­лэлцчихсэн, на­мууд то­хир­чих­­сон хуулийн тө­сөл оруулж бо­лох байв. Харамсал­тай нь пар­ламентад суудалтай гурван нам гурвуулаа өөр өөр хувилбар дэвшүүллээ. Энэ байдлаар гур­ван тал руу харж суугаад хуу­лийн төслийг хэлэлцэхгүй ч байж мэдэх нь.

 

Намууд ямар байр суурь баримтлав

 

АН-ын бүлэг эхнээсээ л байр суурь нь тодорхой байсан. 2012 онд баталсан Сонгуулийн хуу­лиар буюу 48:28 гэсэн зарч­маар сонгуулиа явуулах та­лаар ажлын хэсэгт багтсан ги­шүүд­дээ чиглэл өгч 28 нь на­мын жагсаалтаар, 48 нь нэг ман­даттай тойргоос сонгогдох ху­вил­барыг дэмжсэн.

Харин орон нутгийн сонгуульд өмнө нь 3/1 нь намын жагсаалтаар, 3/2 нь сонгогчийн саналаар гарч байсныг өөрчилж 100 хувь ма­жоритар системээр явуу­лах ёстой гэдэгт бүлэг са­нал нэгдээд байгаа юм. өмнө нь хий­сэн амжилтаасаа ухарч, да­хиад л мажоритар систем рүү явах нь буруу гэдэгт АН-ын гишүүд санал нэгдсэн.

Тэг­вэл МАН-ын бүлэг өчигдөр ху­­ралдсан хуралдаанаараа 100 хувь мажоритар системээр хоёр сонгуулийг явуулах ёстой гэж үз­жээ. Анхнаасаа баримталж бай­сан байр суурьнаасаа ухрах­гүйгээр хуулийн төсөлд са­налаа өгнө хэмээн зөрүүдэлж эхэл­сэн байна. Хэдийгээр бүл­гийн албан ёсны шийдвэрээ өчигдөр танилцуулаагүй ч өмнө нь илэрхийлж байсан байр суурьнаасаа ухрахгүй гэж шийд­жээ. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: