Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 05 сар 12
Монгол Улсын эдийн засаг амаргүй цаг үеийг даван туулж ирлээ. Хөрөнгө оруулалт буурчихсан, хоёр толгойн хувь заяа хэрхэхийг шийдээгүй цаг үеийг бид хэрүүлтэй маргаантай, хямралтай даван туулж байгаа нь үнэн. Захын бараа лангуун дээрээ сар жилээр дарагдаж, сард хоёр Төсвийн байгууллагын үрэлгэн зардал багасч, цалингаа ч тавихад хэцүүхэн болов. Ганц нэгхэн гадны хөрөнгө оруулалттай хувийн хэвшлээс бусад нь бүгд л урд хормойгоо хойд талаараа нөхөн амьдарч байна.
Энэ бүхэн сүүлийн хоёр жилд болсон хямрал гэхээс илүүтэй уул уурхайн хэсэгхэн баялаг хараад урдах хойдохоо харалгүй галзуурч явсны балаг гэж дүгнэвэл илүү оновчтой. Дотоодын хэдэн үйлдвэрийнхээ эд юмсыг чанаргүй, амтгүй, үзэмжгүйгээр нь голж, импортын барааг тахин шүтэж “эргүүтсэн”. . 5000 км-ын алсаас өргөст хэмх зөөдөг “гэнэн” амьдралд туйлсан.
Харин одоо энэ бүх хийрхэл, элийрэл алга болж эдийн засаг эргээд бодит хөрсөн дээрээ бууж ирлээ.. Харин Өмнөх Засгийн газар хэтэрхий гэмээр үрэлгэн байсныг нуугаад яахав.
Зам барьж үрсэн мөнгөө бага багаар эдийн засагт гаргаж болох л байсан. Гэсэн ч өмнөх Төв банкны барьсан Инфляци долоон хувьд хүрэх зорилгодоо алхам алхмаар дөхөж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.