Хакухо М.Даваажаргал Чиёонофүжигийн амжилтыг эвдлээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 15


Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё зургаа дахь өдрийн барилдаан Токио хотноо дууслаа. Макүүчи буюу дээд зиндааний тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комосүби Точиозантай барилдаж давжээ. 
Тэрбээр гурав дахь өдрийн барилдаанд ёкозуна Тайхогийн өрсөлдөгч бөхөө давсан амжилтыг эвдсэн бол өнөөдөр Чиёонофүжи аваргын амжилтыг эвдсэн байна. Хакухо ч энэ байдлаараа давж байвал энэ оны сүүлд Китаноумигийн эзэмшдэг үнэмлэхүй амжилтыг эвдэх юм

Нэр Япон нэр Ялалт
Kitanoumi 北の湖 670
Hakuho 白鵬 626
Chiyonofuji 千代の富士 625
Taiho 大鵬 622



Харин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж  маэгаширагийн 3 барилдаж байгаа Токишорютэй барилдаж ёрокири мэхээр, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 1 барилдаж байгаа Китатайкатай барилдаж тус бүр тав дахь учраагаа давсан байна. Харин комосүби Ичиножу А.Ичинноров секиваки Миёогорютэй барилдаж дөрөв дэх учраандаа унажээ.

Харин маргааш Хакүхо М.Даваажаргал секиваки Садоноумитэй, Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн 1 барилдаж байгаа Китатайкатай, комосүби Ичиножу А.Ичинноров М-1 Точиношинтэй, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Котошогэйкүтэй барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-1
Ёкозүна Хаүмафүжи Д.Бямбадорж 5-1
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-1

Комүсүби Ичиножу А.Ичинноров 2-4
Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-4
Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-1
Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 0-6
Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-2
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 4-2

 

Барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх