Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна.
Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэл 22 автобусны буудал, “Саппоро”, “Баруун”,”Зүүн” 4 замын тойрог, Энх тайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хянах зорилгоор нийт 50 хяналтын камерыг байршуулжээ. Эдгээр камеруудыг байрлуулснаар гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх,нотлох баримтын хэмжээнд тухайн камерын бичлэгийг авч үзэх зэргээр гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулж байна. Хяналтын камер байршуулсан бүсийн гэмт хэргийн илрүүлэлт өсч, зөрчил буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Харин нийслэлийн Замын Цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлуулан өмнөх оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг хурдан шуурхай илрүүлэх, цаг тухайд нь хариуцлага тооцох зэргээр ажлын бүтээмж хурдацтай явж байгаа гэж онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
www.new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.