УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай ярилцлаа.
-Бид өрийг ор тас, хаяж болохгүй-
-Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг та дэмжсэнгүй. Яагаад вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Энэ асуудалд агуулгатай хандах хэрэгтэй. . Гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн оролцоотой, хувийн хэвшлийн байна уу хамаагүй, үүнийг дэмжинэ. Гэхдээ энэ салбарт хөрөнгө оруулахын тулд Огт бүртгэгдэхгүй салбар байж болохгүй. Нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд хамрагдаж байгаа бол хуулийн дагуу бүртгэгдэж, тооцогдох ёстой. . Та нар өнөөдөр Оюутолгойн гэрээний дагуу хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг мэдэж байгаа юу. Ард түмэнд ил байгаа юу. Үгүй шүү дээ. Яагаад гэвэл хуулиар бүртгэхгүй гээд биччихсэн. Тийм учраас Ил, тодоор бүртгээд, тайлагнаад, хөрөнгө оруулалтаа дэмжээд явъя гэдэг байр сууринаас хандаж байгаа. Түүнээс биш энд хөрөнгө оруулах, оруулахгүй байх тухай асуудал байхгүй. . Энэ үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн Засгийн газрын саналыг дэмжихгүй байгаа. Эдийн засгийн агуулга муутай.
-Эдийн засгийн агуулга муутай гэхээр Засгийн газар дээрх салбаруудын зээлийг өрийн хязгаараасаа гаргаад, эзэнгүй орхих нь гэж ойлгох уу?
-. Гэхдээ энэ өөрөө явуургүй арга. Бид өрийг ор тас, хаяж болохгүй. Харин үнэхээр үр ашигтай, эргэн төлөлт нь баталгаатай юм бол зээлийнхээ багцад оруулж, бүртгээд “Монгол Улсын авсан зээл эргэн төлөгдөх чадвар сайтай, хугацаандаа төлөгдөж байгаа” гэдгээ олон улсад харуулах хэрэгтэй. Тэгвэл манай зээлжих зэрэглэл ч өснө. Тэгэхгүй . Тийм учраас би эдийн засгийн агуулгыг нь ойлгохгүй байгаа. Өндөр үр ашигтай салбарынхаа зээлийг бүртгэхгүй явна гэдэг чинь юу гэсэн үг билээ. Монголын зээлийн багц бүхэлдээ муу харагдана биз дээ.
-Бүртгэх гэхээр өрийн хязгаартаа тулчихаад салбарт ахиу хөрөнгө татаж, зээл авч болохгүй байна гэж байгаа?
-Гол асуудал энэ. . Гэтэл энэ болдоггүй юм байна гэдгийг өнөөдөр бүгдээрээ ойлгочихлоо. Тэгвэл л доо. Одоо байгаа хэмжээгээ нэмэгдүүлье. Гэхдээ үүнийгээ ил, тодоор яриад, тал талаасаа тохиролцоод шийдье л гэсэн үг. Хоосон улс төр хийчихсэн, тэрнээсээ ичээд, өрийн хязгаарыг огт нэмэхгүй нөхцөлөөр Засгийн газарт орлоо гээд зарим улс төрийн хүчин зарлачихсан биз дээ. Тэгэхээр одоо өрийн хязгаараа нэмбэл, Засгийн газраас гарах гээд байна. . Байгаа байдлыг ил тодоор, үнэн зөвөөр л тайлбарла.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.