Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавихаар төлөвлөсөн байна.
Тэгвэл сүүлийн үед төрийн өндөрлөгүүд Япон улсад ээлж дараалан айлчлал хийх болсон нь юуных вэ гэсэн асуулт олон нийтийн дунд гараад байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2015 оны хоёрдугаар сарын 9-1-нд ажлын айлчлал хийсэн юм. Тухайн үед айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан хэмээн мэдээлж байв.
Түүнчлэн “Номура Шоокен”, “Сүмитомо” корпораци, “Мицүй-Сумитомо банк” зэрэг зэрэг Японы томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан байна. Тэгвэл Ерөнхий сайдын дараахан буюу 2015 оны хоёрдугаар сарын 23-27-нд УИХ-ын дарга З.Энхболд мөн л
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.