МАН-ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оюутны байранд ажиллалаа

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 19

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын  гишүүн Б.Бат-Эрдэнэ нар МУИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байранд зочилж, монголын ирээдүй болсон залуусын санал сэтгэгдлийг сонслоо. 

Оюутны байраар явах уулзалтын салхийг МУИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байраар хагалсан нь учиртай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат оюутан ахуйдаа энэ байранд амьдарч  байжээ. Тиймээс эрч хүч, аж амьдралын эхлэл болсон МУИС-ын нэгдүгээр байраар зочилж, хуучин дурсамжаа сэргээж, оюутан дүү нартайгаа уулзсан нь энэ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын уулзалтад залуус өргөнөөр оролцлоо.  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Улс орны хөгжил хүний хөгжил, боловсролоос эхтэй. Монгол хүний чадвар уул уурхайн баялагаас үнэтэй. Тиймээс ч оюутнуудаа гадаадад сургаж, дэлхийн төвшний мэдлэг эзэмшүүлэх талд анхаарч байна. Өмнө нь оюутнуудтай уулзахад дотуур байрны асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан. Үүнийг шийдвэрлэхээр 1000 оюутны “Оюутны өргөө” –г барих ажлыг хийсэн” гэлээ.

Харин Ж.Мөнхбат дарга улс орны хөгжлийн тулгуур нь залуучууд гэдгийг онцолж байв. Энэ цагийн хөгжил дэвшил оюутан залуусын үүрэг хариуцлагаас ихээхэн шалтгаалах учраас өмнөө том зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэж чадвал амжилтад хүрнэ гэж захисан юм.

 

 

Ц.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх