Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 05 сар 20
Тухайн үед намдаа шинэчлэл хийх гэсэн залуусыг буруутгалаа гэж олон ч хүнээс шүүмжлэл сонссонсон. Төрийн өндөр албанд очоод суучихсан, намдаа салхи оруулахыг хүсдэггүй хэдэн олигархи улстөрчдийн эсрэг тууштай тэмцэж байгаа залуусын зөв хэмээн тэрхэн үедээ намын хэдэн залуусаас ээлж дараалан лекц сонсч байв.
Харамсалтай нь тэр үеийн зодоон, маргаан нам шинэчлэх үйл явц биш байжээ гэдэг нь харагдах боллоо. Яг л тэр үед бичиж байсанчлан нам дагасан хэсэг залуусын албан тушаалаа булаацалдсан арчаагүй зангийн илрэл гэдэг нь харагдах болов.
Арайхийн сэргэж байсан намынхаа нэр хүндээр Ардын намын хэсэг залуус туг тахих болсоор хэдэн сар болж байна. Намынхаа залуусыг удирдаж явсан Л.Оюун-Эрдэнэ мэргэжил дээшлүүлэхээр АНУ-д суралцах хугацаанд ажлыг нь орлоод үлдсэн намын журамт нөхөр Н.Номтойбаяр суудалд нь санаархах үйлдэл гаргаснаар тэдний зөрчил эхэлсэн түүхтэй.
Энэ байдлыг ч овжин харсан Нямтайширын хүү журмын нөхрийнхөө араас “түгжилдэж” суудалд нь санаархсан зөрчилдөөн яван явсаар уржигдар Төрийн яамны үүд хаалга эвдэж орохдоо хүрч “заваарав”.
Харин МАН-ын ойворгон залуус НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэн гэгчид хандсан уриагаа Уул уурхайн яамны гадаа барин жагсч, төрийн хамгаалалтын хажуугаар дайрч орохоор санаархаж хөгөө хөлдөө чирэх нь тэр.
Энэ үйл явдлын дараа НАМЗХ-г шинэчлэх ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн намынхаа залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.