Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 21
・ 6
Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд “Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ.
Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн бүтэл муутай сайдуудын нэг Х.Тэмүүжин Ерөнхий сайд нь огцорсон ч сандал ширээтэйгээ үлдэхийг хүсч байсан. Тэрээр тамгаа өгөхөөсөө өмнө хэрүүл үүсгэж шинээр томилогдох Хууль зүйн сайдынхаа нэр хүндэд халдан намба алдаж байсан удаатай. Харин энэ удаа “Миний хошногийг ухсан” хэмээн хашгирч сууна. Харин Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав гэсэн асуулт олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Х.Тэмүүжин ба Сарангэрэл
Х.Тэмүүжин Сарангэрэл гэх охины хэргийг ил дэлгэж гаргаж ирсэнд тун ч бухимдаж байгаа. Хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Сарангэрэл болон хамт байсан охид шөнө Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин рүү хэд хэдэн удаа дуудлага хийсэн байсан гэгдэх бөгөөд Г.Сарангэрэл түүнтэй янаг амрагийн холбоотой байсан хэмээн ярьж, багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч хэн ч Х.Тэмүүжинг Сарангэрэл гэх энэ охны өвөр түрүү рүү хүчээр чихэж оруулаагүй. Өөрөө л насанд хүрээгүй охидтой холбогдож, элдэв асуудалд орооцолдсныхоо дараа бүх хэргийг цагдаагийн ажилчид руу түлхэх гэж оролдож эхэлсэн.
Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг хэлэхдээ "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан. Хууль зүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн. Насанд хүрээгүй охинтой элдэв асуудлаар холбогдсон нь Х.Тэмүүжингийн буруу болохоос биш хар тамхины хэргийг шалгаж байсан цагдаа нар буруугүй л баймаар...Сарангэрэлтэй холбоотой асуудал үүссэний дараа Х.Тэмүүжин “Үүнийг Х.Баттулга зохион байгуулсан” гэж хашгирч байсан удаатай. Харин одоо хууль зүйн сайд руу үүнийгээ нялзааж “Миний хошногийг ухчихлаа” гэж орилж сууна.
Х.Тэмүүжингийн шинэчлэл нэртэй самралт
Эрх зүйн орчинг шинэчилнэ хэмээн мэдэгдэж байсан Х.Тэмүүжин үнэндээ Монголын хууль хяналтын байгууллагыг бүтнээр нь самарч орхисон гэхэд болно. Цагдаад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр нэгнийх нь цолыг хурааж, нөгөөд нь зүүж өгч, дараа нь Тахарын алба нэртэй үрэлгэн төсөвтэй үйл ажиллагаа нь тодорхой бус данхгар том байгууллага байгуулж, Японы туршлагаар, олон улсын стандартын дагуу шинээр барьж эхэлсэн эмнэлэгийн барилгын зориулалтыг
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.