Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачилжээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 24 ・ 13

УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг “Морин цаг”-тай болж буй аж. “Морин цаг”- ийн анхны мэдээлэлд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцож, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буйгаа танилцуулав.

Ирэх жилийн есдүгээр сарын 17-нд тохиох Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэхүү тогтоолын төсөлд гурван асуудлыг тусгасан байна. Нэгдүгээрт, Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах, хоёрдугаарт, 1946-1988 онд түүний ажиллаж амьдарч байсан байрыг гэр музей болгох, гуравдугаарт, мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, төсөв, хөтөлбөр гаргаж ажиллах санал тусгажээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 02/

    Zuv ch bai buruu ch bai ter ued bolood amidraad bsan. Ter ued ni helj zogsoogoogui bj odoo neg mundag hun tsagaagasn bolood yaha tuuh tuuheeree l uldene. Ungursun ue-iig shuuh gej ta nar turd garaagui. Ireeduigee bogoj amidarval uul ni MONGOL-iin ard tumend heregtei baih yum. Uuniig medmeer yum daa

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 01/

    hun ungursun tuuhee yalaldgui yum y
    tuuh tuuheereel uldene odoogiin erh barigchid ur huuher udam sudar n ih haraalgndaa yandaa

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 01/

    gaich hiisen gavyach baiguulsan densen deer taviul gavyaan ih shuu

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 01/

    gaich hiisen gavyach baiguulsan densen deer taviul gavyaan ih shuu

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 31/

    тэмбүү бөөснөөс энэ хүн салгаагүй эмч нар салгасан.бүхэл бүтэн ард түмний хөгжил хүсэл тэмүүллийг нэг хүн дээр бүү наа. цэдэнбалыг муу хэлэхэд миний аавыг миний залуу насыг муулж буй санагддаг.гэхдээ увсын хэдэн хулгайч халтар банди нар тэр хүнийг зарж идээд дарга болъё гээд байгааг битгий дэмжээрэй

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 31/

    Энэ хүний хийсэн зүйлийг одоо үед хэнч хийж чадахгүй тэр нь хүндээч мөн нийгэмдээч байлаа одоо энэ хүнийг муулах аа боль монголчуудыг тэмбүүнээс нь бөөснөөс нь энэ хүн салгасан шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 31/

    цэдэнбал дарга улс орныг авч явахдаа шуналгvйбасан чанарыг одоогийн тvшээд минь эзэмш тэр л энэ хvний омно та нарын гавьяа хvндэтгэл ондоо юу ч хэрэггvй

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 30/

    цэдэнбал 72-84 онд төрийн тэргүүн байв. 12 жил.та нар чойбалсан самбуу нарыг доош хийхээ болио.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 29/

    Тэр хүн бол тэр цаг,үеийн нийгмийн л хүн, тиймээс муулах,буруутгах нь утгагүй, цаг үеийнхээ хайрцганд тааруулж зөв буруугийн аль алинийг нь хийж байсан,улс орноо 40 жил улирдаж байсан тэр хүнийг монгол улс мартах ёсгүй, 100 насны нь ойгоор түүхэн хүн гэж үзэн хүндэтгэцгээе

    Хариулах
  • НАМ БУС / 2015 05 сар 27/

    ХУ -гийн өгөр коммунистууд монголд анх ардчилал өрнөж өөрснийг нь үнсэн товрог болгох цаг ирэхэд энэ Цэдэнбалыг хамаг хэргийн буруутнаар тохоож , үнс тоос болгон хийсгэж байж амь гарсан. Харин одоо үхэж үрэгдэн үнэ цэнээ алдсан энэ хүний яс үсийг дахин өндөлзүүлж байж сайн нэр олж, ирэх сонгуульд га

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 27/

    Энэ хүн оросд дагаар орох санаачлагыг удаа дараа зохион байгуулж байсан гэмтэй. Монгол хүнийг зүгээр л мал адгуусны хэмжээнд аваачин доош нь хийж бас монгол хүний ёс суртахуун, ёс заншлыг унагасан. Гээд яриад байвал өчнөөн муу талтай. Сайн тал нь гэвэл хятадуудыг хөөж гаргасан явдал байх.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 26/

    Бид одоо энэ хүний юуг нь буруутгаад байна вэ энэ хүн хүссэн ч эс хүсэн ч тэр л нийгэм байх байлаа үүний оронд одоогий төр бариж байгаа эрхмүүдээ бид буруутай бол ярих бус уу

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 25/

    дэмий биздээ. увсынхан л байна

    Хариулах