Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 24
・ 1
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг эхнэрийнхээ нэр дээр компани байгуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан 17 тэрбумын тендерт ялсан, энэ хэрэг нь илэрсэний дараа тендерээ буцаан өгч нөхөн олговор нэрийдлээр 40 сая төгрөг авсан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ-аас баривчлан Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Дэнзэнгийн асуудалд улс төрд байгаа залуус дүгнэлт хийнэ биз ээ. Ялангуяа МАН-ынхан! Даргын цүнх барьдаг Дэнзэнгүүд ч манайд байдаг” хэмээн жиргэжээ. Түүний энэхүү жиргээ өөр лүү нь чиглэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.och.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.