Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдлаа

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 25

Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдаж, нийслэлийн МАН-ын хорооны дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлэх болсноо хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ.

Одоогоор Нийслэлийн НАМЗХ-ны даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч нэрээр 42 настай Г.Баярхүү гэх эрхэм хашиж байгаа бөгөөд найман жилийн турш чуулганаа нэг ч удаа хуралдуулаагүй тус холбоог шинэчлэх цаг нь болсон гэж залуу үеийн төлөөллүүд нь үзэж байгаа аж.

Тэдний мэдэгдэж буйгаар ирэх сарын 18-20-ны өдрүүдэд нийт 400 гаруй гишүүдийг хамран зохион байгуулагдах  Их хурал хаяанд ирчихээд байхад  Нийслэлийн есөн дүүргээс  мандатын эрхтэйгээр тус хуралд оролцох гишүүдийн олонх нь  40 наснаас дээш үеийнхэн байгаа юм.

Энэ нь НАМЗХ-ны гишүүнчлэлийн насны дээд хязгаар 35 байна гэсэн үндсэн дүрмийн заалтыг зөрчиж байгаа бөгөөд хуралд залуусын төлөөлөл оролцож чадахгүйгээс үүдэн  тэдний эрх зөрчигдөж, ахин дэвших, залуусын төлөөлөл болон хөгжих боломжуудыг хааж байна гэж үзэж байгаагаа мэдээллийн үеэр онцолсон юм.

Тиймээс Хан-Уул, Баянзүрх, Багахангай тэргүүтэй нийслэлийн  зургаан дүүргийн холбоод, бага хурлын гишүүд нэгдэж Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулан,  ирэх сарын 4-ний өдрийн дотор хурлаа хийж, залуу үедээ боломж олгохтой холбоотой шинэчлэлүүдийг хийх шаардлагыг удирдах албан тушаалтнууддаа хүргэхээр шийдсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх