Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 27
・ 3
Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх ажлыг олон жил удирдан зохион байгуулсан Паавангийн Дамдин сайд өдгөө 84 насыг зооглож байна.
Тэрбээр 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Энэ хугацаанд Монголын томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдаж байсан түүхтэй.
Монголын 18 аймагт хүнсний үйлдвэр байгуулах их ажлыг санаачлан зохион байгуулж, өөрөө улсаас зардал гаргалгүй, хувийн зардлаар орон нутагт ажилладаг байсан энэ хүнийг танихгүй, мэдэхгүй, дуулаагүй хүн ховор байх учиртай юм. Өөрөөр хэлбэл, энэ улсын бүх үйлдвэрийн менежерийн ажлыг цалингүй хийдэг хүн байсан гэж салбарынхан нь түүнийг хүндэлдэг. Нам, засгийнхан, бизнесийнхэн элдэв арга хэмжээнд П.Дамдин сайдыг урьж оролцуулдаг, үгийг нь сонсдог.
Гэтэл дарга нарт түүний үг шууд л таалагдаагүй тул хөөгдсөн нь тэр. Энэ явдал салбарынхных нь дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байна. Сүхбаатар дүүргийн удирдлагууд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийллээ.
Харин саяхан тэрээр саяхан 60 жил амьдарсан хороо, дүүргийнхээ Засаг дарга нарт хөөгдөн гарсан явдал болжээ. Тодруулбал,Сүхбаатар дүүргийн удирдлагууд иргэдийг хүлээж авах хурал зохион байгуулж, хороондоо хамгийн удаан амьдарсан өндөр настан П.Дамдин энэ хуралд очсон байна.
Иргэд санал хэлэх үеэр үнэнийг, өөрөөр хэлбэл “эсэргүү” юм ярьсных нь төлөө Сүхбаатар дүүргийн удирдлагууд П.Дамдин сайдыг танилгүй хоёр том залуугаар сугадуулаад хурлын танхимаас гаргаад тавьчихаж. Сайд уг нь ингэж хэлжээ. “Та нар дахин төлөвлөлт гэж яриад байна. Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагын аппарат хэр томорсныг мэдэж байна уу. Үүнийгээ ч гэсэн дахин төлөвлөөд жижигрүүлбэл яасан юм. АСЕМ-ийн уулзалтад зориулж 40 зочид буудал барихаас 22-ыг нь манай дүүрэгт босгох юм гэнэ. Та нар чинь сургууль, цэцэрлэг барих газаргүй болчихлоо гээд зарлаад байсан. Энэ буудлуудыг хаана шингээх гэж байгаа юм бэ” гэж асууж л дээ.
Уг нь асуугаад, гарцыг нь давхар хэлж өгөхөөр бэлдэж байсан тухайгаа ч өөрөө ярьж байна. Гэтэл дарга нарт түүний үг шууд л таалагдаагүй тул хөөгдсөн нь тэр. Энэ явдал салбарынхных нь дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байна. Сүхбаатар дүүргийн удирдлагууд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийллээ.
Тухайлбал, инженер Н.Нацагням “Энэ хүний босгосон баялагаар бид амьдарч байгаа шүү дээ. 1990 оноос хойш бид баялаг бүтээгээгүй. Инженер хүний хувьд болсон явдалд маш их харамсаж байна. Баялаг бүтээдэг хүн бүр П.Дамдин сайдыг мэднэ, танина. Бүх л салбарын хүмүүс хүндэлж хайрладаг. Түүний байгуулсан үйлдвэрүүдийн хүчээр л өнөөдөр бид амьдарч байна. Тиймээс зохисгүй зан гаргасан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй” гэж бодлоо илэрхийлэв.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.