Х.Бат-Ялалт шантрав уу, залхав уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28 ・ 4

 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ийг тэргүүлэн ажилсан Х.Бат-Ялалт өнгөрсөн жилээс эхлэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнийг удирдан үйл ажиллагаа явуулах болсон. Харин шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэгддэг Х.Бат-Ялалт тэмцлээсээ ухарч байгаа бололтой.

 

Тодруулбал тэмцэгч залуу өчигдөр өөрийн цахим хуудаснаа ийнхүү жиргэжээ. “За ах дүү нар минь!!! Би л лав хийх ажлаа хийлээ. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийлээ. Шударга бус байгааг илчиллээ. Шударга бус зүйл ямар хор уршигтайг хэллээ. Яавал хүнлэг энэрэнгүй, эрх тэгш, шударга нийгмийг байгуулах вэ гэдэг арга замыг тодорхойллоо. Одоо гагцхүү та бүхэн минь ухаан орж эвлэлдэн нэгдэж эх орныхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэж буруу үйл, шударга бус үйл, хуйвалдаан луйвар, урвагчидтай тэмцэх л үлдлээ. Хүн бүхэн сайхан амьдрах, шударгаар аж төрөх тухай ярьдаг ч энэ нь бодит амьдралд биелэгдэхэд одоогийн нийгмийн нөхцөл байдал, Монголчууд бидний ухамсар, ёс суртахуун саад болж байна. Үүний учир би түр завсарлага авлаа... Монголчууд биднийг аз ивээг!!!” гэсэн байна.

 

 

Эх сурвалж: www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 01/

    teneg wm eh orniihoo tuluu wu hiisen wm be mungunii l hoinoos yvaa bizdee

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 31/

    ТББ-ууд гэж гоё нэр зүүж эх оронч царайлж захиалга гүйцэтгэж мөнгө олдог хүмүүс

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 28/

    Бидний ёс суртахуун хандлага хогийн сав шиг бүр өмхийрсөн хогийн сав шиг болсон

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 28/

    Бидний ёс суртахуун хандлага хогийн сав шиг бүр өмхийрсөн хогийн сав шиг болсон

    Хариулах