Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 02
・ 13
Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өөрсдөө дампуу бизнес эрхэлдэг, барьцаанд тавьсан юмаа хураалгахын төлөө ломбарднаас зээл авдаг хүмүүс үүнийг мушгин гуйвуулаад байна-
- Та шийдлийн засгийн газрыг эхнээс нь дэмжсэн байр суурьтай байсан. Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүнтэй “Шийдлийн засгийн газар” таны хүсч, харж байсан хэмжээнд ажлаа явуулж чадаж байна уу?
- Бид хүнийг ажил хий гээд тавьсан юм бол ажлыг нь хийлгэдэг байх ёстой. Түүнээс биш УИХ-ын чуулганы индэр дээрээс “Чамайг огцруулна” гэж орилоод байгаа нөхцөлд ажил явуулахад бэрх байгаа би ойлгож байна. Парламент нь хуулиа тогтоодог, гүйцэтгэх засаглал нь ажлаа хийдэг, үр дүнг нь тооцдог, хариуцлагыг дараа нь тооцдог болох ёстой мэт. Хөдлөх бүрт нь очоод зандчаад байхад яаж ажил хийх юм бэ.
- Одоо засаг унах нь бараг л тодорхой болчихлоо?
- Би засаг унахгүй байх л гэж найдаж байна.
- Дубайд зурагдсан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г та хувийн зүгээс хэрхэн дүгнэсэн бэ? Гэрээг орчуулсан хэлбэрээр нь харсан уу?
- Гэрээг би орчуулсан байдлаар нь үзээгүй байгаа. Ч.Сайханбилэг ажлаа л хийж байна л гэж харж байна. Түүнийг эсэргүүцэж буй хүмүүс ч бас ажлаа л хийж байгаа болов уу. Яг би энд Ард санхүүгийн нэгдлийн ажлаа хийж байгаа шиг. Ер нь хүн бүр өөр өөрсдийнхөө ажлыг л хийх хэрэгтэй.
Ерөнхий сайд өөрт ногдох ажлаа хийн, засгийн газраа удирдаж, багш нар хичээлээ зааж, хүүхдүүд хичээлдээ яван, хөгшчүүд тэтгэвэртээ суух маягаар. Нийгмийн зөв зүй тогтол өөрөө энэ ш тээ. Түүнээс биш гал тогоондоо төмс арилгаж байгаад Оюулгойн гэрээг гаргаж ирснээ, жагсаал цуглаан хийгээд яваад байвал энэ улс тань хаашаа явах юм.
- Нийгмийн энэ тогтолцоо эвдэгдээд байна гэж үү?
- Нэр бүхий ордуудыг барьцаалах нь нэгэнт тодорхой болчихсон. Зээл олгогч хүний нүдээр энэ үзэгдлийг хэрхэн харж байна?
- Монголын хамаг ордыг барьцаалж байгаад бизнес хийх шаардлага гарвал бид барьцаалах л хэрэгтэй. Гэхдээ энэ тань Монгол улсын өр биш, тэр компани өөрийнхөө өмчийг барьцаалж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, Монголын төр засаг барьцаалаагүй. Оюутолгой өөрийнхөө үйл ажиллагаа явуулах ордоо барьцаалж байна.
Рио-Тинто манай улс хоёр хамтран тохиролцосны үндсэн дээр Оюутолгойгоос олох ирээдүйн орлогоо барьцаалж, өнөөдрийн зээл авч байна. Энд тийм буруу тогтолцоо байна гэж үү?. Мэдээж зээлдэгч орлогоо харна. Энэ тохиолдолд Оюутолгой өөрөө батлан даагч болж өгнө биз дээ.
- Та барьцааг баталгаа талаас нь тайлбарлаад байх шиг?
- Тийм ш тээ. Барьцаа гэдэг чинь өөрөө баталгаа гаргаж өгөх хэлбэр. Түүнээс биш барьцаанд тавьчихсанаар хураагдчих юм биш. Өөрсдөө дампуу бизнес эрхэлдэг, барьцаанд тавьсан юмаа хураалгахын төлөө ломбарднаас зээл авдаг хүмүүс үүнийг мушгин гуйвуулаад байна. Хураалгах гээд зээл авчихлаа гэх өнцөгөөс л хараад л, дуугаа чангалаад байх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
- Чингис хаан зөвлөлдөх хүмүүстэйгээ зөвлөлдөөд, шийдвэрээ гаргаад явж байсан түүхтэй. Алдаж, оносон ч бай, ямар ч гэсэн асар том гүрнийг босгоод ирсэн. Ю.Цэндбэл, Х.Чойбалсан нар ч мөн адил өөрсдийн алдаа оноотой шийдвэрээ гаргаж, төрийг тодорхой хэмжээнд зүй зохистой удирдсаар ирсэн. Ю.Цэдэнбал “Эрдэнэт”-ийг байгуулахдаа манай аав ээжээс саналыг нь авсан гэж үү? Тэр хүмүүс асуудлыг ямартай ч шийдсэн. Шийдвэрийнх нь үр шимээр “Эрдэнэт” өнөөдөр ажиллаж байна.
Яг түүний нэгэн адил тэр гэрээг хүн бүр уншаад байх шаардлагагүй л гэж би бодож байна.
- Хөндлөнгөөс харахад Ч.Сайханбилэг танд ажлаа хийгээд л байгаа дүртэй харагдаад байгаа гэсэн үг үү?
- Зүгээр л хөндлөнгөөс харахад Ч.Сайханбилэг ажлаа хийж байна. Төслийг явууллаа. Дэлхий нийтээр “Уул уурхайн хамгийн томд тооцогдох төслийг Монгол улс эхлүүлж чадлаа” гэж харцгааж байна. Үүнийг дагаад Монгол улсын зээлжих зэрэглэл ахиж, ам.долларын ханш буурах хандлага ажиглагдаж эхэллээ.
Төсөл хамгийн богинодоо 100 гаруй жил үргэлжилнэ. “Эрдэнэт”-ээс хамаагүй том төсөл ш тээ. Яаж ч бодсон Монгол улсад үр ашгаа өгөх нь тодорхой.
- Тэгвэл нийт хөрөнгө оруулалтын зардал дэлхийн томоохон 14 банкнаас зээл хэлбэрээр гарч буй нь эргээд манай улсад аюултай биш үү?
- Би өөрөө олон жил бизнес хийж, өчнөөн мянган хүнд зээл олгосон туршлагатай хүн. Эндээс ажиглаж байхад аливаа бизнес тодорхой эрсдэл хүлээсэн ч хүн түүнийг эхлүүлдэг. Тэр бизнесээ ашигтай явуулахын тулд өөрийнхөө олсон хөрөнгөн дээр гуравдагч этгээдээс зээл авч байж, хөгжүүлдэг.
Өнөөдөр зээлгүй түц, хувь иргэн ч олдохгүй. Зээлгүй бизнес байдаггүйн жишээ л энэ. Гэтэл өнөөдөр Тавантолгойг ажиллуулах гэж байгаа Японы компани өртэй юм байна гээд эвэртэй туулай үзсэн юм шиг тэнэг авир гаргахаа болих хэрэгтэй ш тээ. Юу ч мэдэхгүйгээ л гайхуулж байна гэсэн үг.
Ийм хүмүүст хариу болгож хэлэхэд огт зээл авдаггүй, зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр бизнесээ явуулдаг хүнийг надад олж өгөөд харуулчих гэж л хэлмээр байгаа юм. Үнэхээр зээл авалгүйгээр бизнесээ явуулдаг хүмүүсийг тэр цэцэрхээд байгаа улстөрчид нь гаргаад ирэх хэрэгтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.