Н.Алтанхуяг сандрахын учир юу байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 03 ・ 4

 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сүүлийн үед нэлээд сандрах болсон бололтой. Учир нь түүний хүргэн гэх Г.Дэнзэнг АТГ-аас саатуулсантай холбоотойгоор Н.Алтанхуягийг тойрсон мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо.

Г.Дэнзэнг саатуулж, шалгах үеэр Н.Алтанхуяг АТГ-ын үйл ажиллагаанд саад хийсэн тухай мэдээлэл ч гарч байв. Тухайлбал, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгын ажиллуудаг “Говь повер” компанийн оффис болон “Хаан жимс”-ийн оффист нэгжлэг хийж, хэрэгт холбоотой байж болзошгүй баримтуудыг хураан авах үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж АТГ-ынхны ажилд саад учруулж, хөөж туусан талаар зарим сайтад прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн байдаг. 

Тэгвэл Н.Алтанхуяг энэ талаар АН-ын бүлгийн гишүүддээ хандаж захидал илгээсэн гэх мэдээлэл өчигдрөөс хэвлэлээр гарч эхэллээ. Тэрбээр захидалдаа “Н.Алтанхуяг миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн “Хаан жимс” жуулчны баазын ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж УИХ-ын гишүүн миний бүрэн эрхэнд халдлаа. Мөн энэ үеэрээ миний эгчийн хүүхдийг саатуулан байцаалт авахыг оролдлоо” гэж дурдсан гэнэ. Ямартай ч Н.Алтанхуяг энэ асуудалд УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрээ барихыг оролдож байгаа бололтой. Тиймдээ ч тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүд санаачилсан бололтой. 

    Түүний санаачилсан хуулийн төслүүдээс үзэхэд тэрбээр цагаан захтнуудын гэмт хэргийг өмгөөлсөн зүйл заалт нэлээд байгааг анзаарч болно. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь таван зүйлтэй байгаа юм. Тухайлбал, “”Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэл явуулна” гэсэн 26.1 дэх хэсэг нэмсэн” гэсэн байгаа юм. Энэ тохиолдолд АТГ-ын дэргэд байгаа Мөрдөн байцаах албыг салгаж, ингэснээр улс төрийн буюу цагаан захтнуудын хэрэгт хэрэг бүртгэл явуулах эрх зүйн орчингүй болох байдал харагдаж байгаа юм.   

Н.Алтанхуяг өнгөрсөн онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Л.Гансүхийг хоригдож байхад нь хорих ангид эргэсэн. Тухайн үед АТГ-аас "Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан.  

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 05/

    Монгол улсын иргэн бүр хууль цаазын өмнө адил тэгш эрхтэй шалгуулах ёстой .Гэтэл их хурлын гишүүн хүн илүү эрх эдлэх ёсгүй шүү дээ. Элдэв асуудал гаргаагүй л юм бол юунд нь сандарсан юм.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 04/

    Прокурорын зөвшөөрөлтэй бол АТГ хэнийг ч адил тэгш шалгах л ёстой биз дээ. Албан тушаал, алдар гавъяа, алт мөнгөтэй нь хамаагүй биш үү. Гэм хийгээгүй л юм бол зүгээр л сайхан шалгуулчаач. Сандарч мэгдээд байхаар чинь хүмүүс өөрөөр л ойлгож байна ш дээ.

    Хариулах
  • unshigch / 2015 06 сар 03/

    omhii hulgaich nariin idej uuh shunald hiazgaar baihgui. luivarchid neg negiinhee ich idsend ni shardsandaa omdondoo goojuulna

    Хариулах
  • unshigch / 2015 06 сар 03/

    za za

    Хариулах