Д.Тэрбишдагва Дубайн төлөвлөгөөг эсэргүүцэх даалгаврыг Н.Энхбаяраас авч ирсэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04 ・ 1
Д.Тэрбишдагва Дубайн төлөвлөгөөг эсэргүүцэх даалгаврыг Н.Энхбаяраас авч ирсэн үү
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Япон, Солонгост байгаа намын нөхөдтэйгээ уулзаад ирсэн байна. Учир О.Чулуунбат маань Японд мэс засалд ороод эмчилгээ хийлгэж байгаа бол намын дарга болох Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Зургаадугаар сарын 1-нд Н.Энхбаярын төрсөн өдөр байдаг учраас тэрбээр намын даргадаа өөрийн биеэр мэнд хүргээд ирсэн гэх. Энэ тухайгаа тэрбээр “Н.Энхбаяр даргатай уулзсан. Олон л зүйлийг ярьсан. Бид хоёр уулзаагүй удсан юм билээ. Тиймээс ярих сэдэв мундахгүй шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяр дарга удаан ярихаар ядраад хэцүү л байдалтай байна. Монголдоо очиж эрүүл агаарт биеэ тэнхрүүлмээр байна л гэж ярьж байна лээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. 

Н.Энхбаяр Монголын улс төрд одоо ч нөлөөтэй нэгэн гэлцдэг нь оргүй зүйл биш.  Түүний хувьд хааяа эх орондоо морилох мөн намын нөхөд нь Сөүлийг зорьж даргадаа “бараалхсан”-ы дараа улс төрд ямар нэгэн асуудал дэгддэг нь ч нууц биш. Тэгвэл энэ удаа Д.Тэрбишдагва Сөүлээс Дубайн төлөвлөгөөг эсэргүүцэх даалгавартай ирсэн үү гэх асуулт гарч байгаа юм. Учир нь “Шударга ёс” эвслээс  “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх уг төлөвлөгөөг хууль зөрчсөн” гэж үзээд мэдэгдэл гаргасан нь энэ асуултын хариулт болох юм. 

Тус мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаврыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “гэрээ” болжээ гэж үзэж байна. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 06/

    Hujaa bayrcogt. Hujaa halzan ganbold.hujaa enhsaihan ...geed ene zasag hujaaguudiin bodlogoor hodlood baigaa bishuu

    Хариулах