Н.Төмөрхүү сайд аа, “Тээвэр ачлалт” ХК-ийн захирал Д.Баатарнямын “хандыг хага дараач”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 07

 

gol06-08Өнгөрсөн онд бид “Тээвэр ачлалт” ХК-ийн увайгvй захирлуудын талаарх мэдээллийг олон нийтэд хvргэж байсан. Тус компанийн гvйцэтгэх захирал Д.Баатарням жолооч нарыг хохироогоод зогсохгvй тэднийг өнөөг хvртэл өрийн дарамтанд оруулж ажил амьдралаар нь даажигнасаар байгаа учраас энэ талаарх мэдээллийг дахин хvргэхээр шийдлээ. Тодруулбал, тэрбээр жолооч нарын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг нь єєрсдийн эзэмшилдээ бvртгэж авчихаад их хэмжээний ашиг олсоор байгаа талаар орон нутагт явдаг тээвэрчид баримт нотолгоотой мэдээллийг бидэнд єгсєн юм. Угтаа бол Д.Баатарням захирал хvний эд хєрєнгєєр хvvдэгнэж єєрийнхєє халаасыг тvнтийлгээд зогсохгvй халаас нэгтнийхээ тvрийвчийг ч дvvргэхээ мартсангvй. Бvр тодруулбал, Монголын ойгvй баячуудын тоонд зvй ёсоор бичигддэг Кёкvшюзан Д.Батбаяр, ХХААЯ-ны дэд сайд Б.Батзориг нар тvvний халаас нэгтэй нєхдийн тэргvvнд эгнээнд бичигдэж байна.

Тэд компани vйлчилгээ vзvvлсний хєлс хэмээн 30 жолоочоос сард 10 гаруй сая тєгрєг авдаг байна. Тvvнчлэн компанийн алдагдал гэх мэт худал, vнэн шалтгаанууд гаргаж ирэн жолооч нарын халааснаас жилд нэг сая тєгрєг хєнгєхєєн “сэгсэрчихдэг” байна. Мєн жолооч нарын машиныг тавиулна гэж барьсан гаражаа “Говь хангай мебель”-д сарын 20-иод сая тєгрєгєєр тvрээслэжээ. Уг нь улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн тээвэрт хvлээн зєвшєєрєгдсєн “Атибус”, “Эрдэмтранс” гээд хоёр л компани байдаг юм. Эдгээр аж ахуйн нэгжvvд жолооч нартайгаа тохиролцож тэдний тавьсан санал хvсэлтийг хvлээн авч бололоцооныхоо хэрээр шийдэж єгдєг юм билээ. Єєрєєр хэлбэл, дээрх компаниудын жолооч нар тээврийн хэрэгслээ тавих гаражтай. Vгvй ядаж ажлын хувцасаар нь хангачихдаг. “Тээвэр-Ачлал” шиг жолооч нартаа бvх ачаагаа vvрvvлээд, эцэс сvvлд нь тээврийн хэрэгсэлтэй нь гудамжинд хєєгєєд гаргачихдаг аж ахуйн нэгж байдаггvй аж. Угтаа бол ийм увайгvй, хууль бус vйлдлээр халаасаа тvнтийлгэж буй хvмvvсийн жолоог нь татаад єгчих эрх мэдэлтэн энэ тєрд алга байна гэж хэлэх гээд байна л даа. Уг нь єнгєрсєн сарын 11-ний єдєр Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гарган Д.Баатарнямд нэгэн зєвлємж хvргvvлж жолооч нартай хуулийн дагуу хамтран ажиллахыг зєвлєжээГэтэл Д.Баатарням хариуд нь “Танай єгсєн зєвлємжийг хvлээн зєвшєєрєхгvй. Харин жолооч нар тээврийн хэрэгслээ компанийн нэр дээр шилжvvл” гэсэн утгатай албан бичгийг ЗТЯ-ны ажлын хэсгийнхэнд хvргvvлсэн байгаа юм. . Уг албан бичгийг товчлон утгачилбаас “Хэрэв танай талаас єгсєн чиглэлийн дагуу хэн нэгэн иргэн, єєрийн ємчлєлийн тээврийн хэрэгслээ ямар нэгэн аж ахуйн нэгж, компанид шилжvvлэлгvйгээр єєрийн зоргоор зорчигч тээвэрлэлт гvйцэтгэх болвол хамгийн vнэт капитал болох хvний амь насыг тээвэрлэхэд vvрэх хариуцлага хэнд оногдох вэ. Энэ тєрлийн vйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудын зохион байгуулалт, бvтэц, ажлын хариуцлага яах вэ” гэсэн байжээ. Єєрєєр хэлбэл, тэрбээр жолооч нарын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг нь єєрийн эзэмшилдээ бvртгэж авчихаад мєнгє цохидог ажлаа vргэлжvvлэх болно гэсэн санагаа салбарынхаа яамны удирдлагуудаас ч ичиж зоволгvйгээр илэрхийлчихсэн байна. Тодруул­бал, Д.Баатар­­нямын халаас нэгт нєхєд болох дээрх нэр бvхий эрхмvvд маш олон хууль бус vйлдэл хийснийг холбогдох газ¬рууд тогтоосон ч єнєєдрийг хvртэл ямар ч арга хэмжээ аваагvйгээр зогсохгvй, улам єєгшvvлсээр цагаанд нь гаргасныг дээрх “эрээ цээргvй” албан бичиг нотолж байгаа юм. Бид єнгєрсєн хугацаанд Д.Баатарням захирлыг Авто тээврийн газраас vнэгvй олгогддог замын хуудсыг жолооч нарт єндєр vнээр зардаг талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ vйлдэл нь єнєєг хvртэл vргэлжилсэн хэвээр байгаа. Энэхvv хууль бус vйлдлийг холбогдох албаны хvмvvс нь мэддэг хэрнээ ямар ч арга хэмжээ авахгvй байгаа нь хачирхалтай. Тvvнчлэн ШЄХТГ-аас єєрийн гэсэн нэг ч тээврийн хэрэгсэл, жолооч ч vгvй компанид тусгай зєвшєєрєл олгосныг нь хууль бус гэдгийг тогтоосон. Гэтэл энэ ажил бас хэрэгжилгvй тэднийг улам єєгшvvлсэн хэрэг болоод буй. Хатуухан хэлэхэд хууль хяналтын байгууллагууд эрх мэдэл, хєрєнгє чинээтэй хvмvvст тал засч, заргалдаж гvйх танил талгvй, авлига єгєх мєнгєгvй, сvр далайлгах албан тушаалгvй жолооч нарыг зольсоор байгаа нь єнєєгийн бодит дvр тєрх болоод байна.
Энэ талаар “Дорнын зам хоршоо”-ны дарга Ц.Алтанням “Бид энэ компанийн талаар та бvхэнд ємнє нь хангалттай мэдээлж байсан. Тэгвэл одоо дахин ярихаас єєр аргагvй байдалд ороод байна. Єнгєрсєн хугацаанд “Тээвэр ачлал” компани зєвхєн тусгай зєвшєєрєл авах vvрэг бvхий компани байсаар ирсэн. Тусгай зєвшєєрєл эзэмшигч компаниуд автобус, гараж зэрэг єєрийн эзэмшлийн vл хєдлєх хєрєнгєтэй байх ч одоогийн vйлчилгээнд явж буй автобуснууд компанид ажиллаж буй жолооч нарын хувийн ємч юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх