Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 11
・ 11
Ч.Сайханбилэг: “MCS” нурж унавал Эрдэнэт нурж унаж байгаатай адилхан
-Ерөнхий сайд Тавантолгой төсөл тойрсон асуудлаар “Опен доор” сонинд байр сууриа ийнхүү илэрхийлжээ. “Том компани дампуурахад ард нь 10 мянган ажилчин, 50 мянган хүний аж амьдрал дампуурдаг л байхгүй юу. Тэр хэмжээгээр .
Энд өмчийн ялгаа байх ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл аль, аль нь л Монголын 50, 50 мянган хүнийг тэжээж байна. . Тийм учраас Засгийн газрууд тийм компаниудаа аврахын тулд bail out хийдэг юм. Тэр компаниа аврахын тулд мөнгө өгдөг юм. Эсвэл тэр компаниуддаа том, том төслөө хариуцуулж өгдөг. , эсвэл
Солонгосыг хар л даа. Бүгд салбар салбараа аваад явсан байдаг шүү дээ. Тэдний . Одоо энэ дээр л бид бодлогын маш том өөрчлөлтөө хийхгүй бол явахгүй нь ээ” хэмээжээ.
А.Тлейхан: Эрчим хүчний салбарт тун удахгүй хувьчлал хийгдэх байх
-УИХ-ын гишүүн А.Тлейхан эрчим хүчний салбарт төрөөс баримталж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар манай сонинд ярилцлага өгсөн. Тэрбээр “Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед явуулж байсан бодлого нь хэвээрээ байгаа салбар бол Эрчим хүчний салбар өнөөдөр алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн дүнгээр. Энэ юу хэлээд байна гэхээр, энэ салбар цаашид дампуурлаа зарлаж, засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрч, улс орон даяар харанхуйлах аюул ирчихээд байна. Ихэнхи улс орнууд эрчим хүчний салбараа хувьчилсан. Гэхдээ тэр дотроо дамжуулах сүлжээг хувьчилдаггүй. Манайд үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн гурван хэсэг байдаг. Үйлдвэрлэгч нь эрчим хүчний цахилгаан станцууд. Дамжуулагч нь өндөр хүчдэлийн сүлжээ, түгээгч гэдэг нь нам хүчдэлийн сүлжээ буюу хэрэглэгчид очиж байгаа сүлжээг хэлдэг.
Үйлдвэрлэгч, түгээгчийг хувьчилсан байдаг. Тэр жишиг рүү явах ёстой. . Өнөөдөр Монголд баригдаж байгаа бүх эрчим хүчний үйлдвэрүүд төрийн өмчид байгаа. Түгээх сүлжээний Аль эрт хувьчлах ажлыг хийх байсан ч хийж чадаагүй явж байна. Хувьд очсон түгээх сүлжээнүүд илүү үр ашигтай ажилладаг. Төр түр зуурын хүмүүсээр удирдуулаад ашигтай ажиллаж чаддаггүй. Төр муу менежер гэдэг л энд харагдаад байгаа юм. Саяхан УИХ-д Засгийн газраас хувьчлалтай холбоотой бодлого орж ирсэн” хэмээн ярьлаа.
Г.Баярсайхан: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд буруудахгүй
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхийн сонгодог парламентын жишиг гурван сая хүнтэй бол 100 хууль тогтоогчтой байдаг юм билээ. Тэгэхээр манайх ч гэсэн энэ жишгээр явахад буруудахгүй болов уу.
Дарга нарын тоо нэмэгдлээ гэдэг шүүмжлэл гарах л байх. Гэхдээ л аливаа шийдвэрийг гаргахад 76 гишүүнд амархан нөлөөлдөг байсан бол 100 гаруй гишүүнтэй болчихвол энэ магадлал хумигдана гэх мэтээр давуу тал их бий.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.