Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 16
・ 6
Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ Говьсүмбэр аймагт давтагдаж байна. Тус аймагт ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн дагуу болж Д.Батцэцэг, Г.Батзам, Д.Гансүх, Б.Аюушжав нарыг олонхийн саналаар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа ажээ.
ИТХ-ын дарга Д.Баянжаргал нь "Ирц бүрдэхгүй байна" гэх үндэслэлийг удаа дараа хэлж байгаа юм. Товчхондоо, энэ бол иргэдийн сонголтыг уландаа гишгэснээс өөрцгүй явдал хэмээн иргэд бухимдаж байна. Бухимдсан иргэд өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын ордны өмнө тайван жагсаал хийж, үэзл бодлоо илэрхийлэв. Жагсаалд оролцогчдын төлөөлөл ИТХ-ын дарга Д.Баянжаргалд шаардлага хүргүүлж, албан өрөөнд нь орж уулзсан юм. Эцэст нь Д.Баянжаргал ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг 15.00 цагт зарлан хуралдуулахаар боллоо. Одоогоор ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.
Т.Анир
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.