Тендер завшсан Ү.Батчулуун дарга цалингаа хасуулаад л бол оо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 18 ・ 2
 
527-1434672844awilgal_500x500
Төрийн албыг баруун солгойгүй ашиглаж буй хэдэн нөхдийг АТГ-аас шалгаж буруутай эсэхийг нь тогтоодог ч гэлээ эргээд тэдэнтэй тооцож буй хариуцлага нь үнэхээр жижигдэж байна. Ийн хэлэхийн учир нь төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж буй албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төрсөн охиндоо хууль бусаар тендер авч өгсөн хэрэгт АТГ-аас шалгалт хийж тогтоожээ.
 
Тодруулбал, Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун гэгч өөрийн төрсөн охин Б.Номиндоо албан тушаалаа ашиглаж тендер авч өгчээ. Мань дарга охиндоо хэрхэн тендер авч өгснийг сонирхвол, тус аймгийн “Аргалант” сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэтийг сонгон шалгаруулсан аж.
 
Гэтэл сонгон шалгаруулалтад түүний охин гэгдэх Б.Номингийн “Өрнөх цамхаг’’ ХХК ногоон гэрлээр шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Ү.Батчулуун дарга энэхүү тендерийн асуудлыг аймгийн Засаг даргаасаа хав даран чимээгүйхэн гарын үсэг зурж охинтойгоо хамтран ажиллах болжээ. Түүний энэхүү гэмт үйлдлийг нь АТГ-аас шалгаж тогтоон дараах дүгнэлтийг гаргасан байна. Түүний энэхүү үйлдэл нь:
 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 8.6, 11.1 дэх заалтыг зөрчсөн. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх ёстой байсан аж.
 
Гэтэл өөрийн төрсөн охинхоо компанитай хамтарч ажиллах талаараа ямар ч мэдэгдэл, тайлбарыг холбогдох албан тушаалтанд танилцуулж мэдэгдээгүй учраас түүнийг албан тушаалаас нь бууруулах арга хэмжээ авахыг АТГ-аас Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад нэгэн албан тоот явуулсан байгаа юм. Харин тус газраас ирсэн албан бичгийн дагуу хариуг нь Засаг дарга өнөөдөр /өчигдөр/ АТГ-т хүргүүлжээ.
 
Д.Баярбат: хуулиа баримталж Ү.Батчулууны цалинг бууруулах арга хэмжээ авсан
 
Тус аймгийн Засаг дарга Д.Баярбаттай утсаар холбогдож ямар арга хэмжээ авсан талаар тодруулахад “Өчигдөр бид Ү.Батчулуун даргатай холбоотой асуудлаар хуралдаж шийдвэр гаргасан. АТГ-аас ирсэн хуулийн заалтаар бол үндсэн цалинг нь гурван сараар 30 хувь бууруулах, мөн албан тушаал бууруул гэсэн тоот ирсэн л дээ.
 
Энэ албан тоотын дагуу
хариуцлага тооцох гэхээр боломжгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтдаа гурван сарын хугацаагаар үндсэн цалинг нь 30 хувиар хас гэсэн байдаг. Энэ заалтын дагуу цалинг нь хасчихаад байна. Би өчигдөр хуулийн хэлтсийнхээ даргатай энэ асуудлаар ярилцаж хуулийнхаа заалтыг барьж энэ удаа албан тушаалыг нь бууруулахаа болье гэсэн шийдэлд хүрсэн.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 20/

    yamarhc hariutslaga alga hereg hiisen hunee hciitgej hcadah hcadamjgui l bolhcihson baina hcuu dee

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 20/

    Даргын зөв.Хөөрхий ганц түүнийг шийтгээд яах юм вэ? Дээр байгаа Ё.Отгонбаяр,С.Баяр,Сугар ,Баярцогтдоо ямарч арга хэмжээ авч чадахгүй л байгаа биз дээ.

    Хариулах