Гишүүдэд буй “Ноцтой баримт” юу вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 18

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд Авлигатай тэмцэх газраас Мөрдөх албыг салгах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Мөн анх прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах алба байхад чухам юуны учир энэ албыг АТГ-т шилжүүлэх болсон гэх асуудлыг хөндсөн. Ингэхдээ зарим гишүүд “Энэ үйл явцын цаана маш ноцтой зүйл бий. Хөшигний ард юу болсон талаар ноцтой баримтууд нь байгаа” гэж байлаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон Л.Болд, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин нарын гишүүд “Хөшигний ард болсон ноцтой баримтуудыг удахгүй дэлгэнэ” гэх утгатай зүйл ярьсан юм.  

 

 

Л.Болд:

-Энэ парламентаар баталсан хуулиа зөв, бурууг нь ялгах цаг болсон. Түрүүн ноцтой баримт дэлгэнэ гэж З.Баянсэлэнгэ гишүүн хэллээ. Надад ч тийм баримт бий. Цаг нь болохоор хуулийн байгууллагад хандана гэж бодож байгаа. Монгол Улс бол ардчилсан орон гэдгийг энэ дээр харуулчихмаар байгаа юм. Нэг талаар авлигатай тэмцэнэ гэдэг маш зөв. Энэ бол Монголын төрийн нэн тэргүүний зорилт. Нөгөө талд нь авлигатай тэмцэнэ гэдэг нэг хэсэг улс төр, бизнесийн бүлэглэлийн нөгөө хэсэгтэйгээ тэмцдэг арга хэлбэр биш. Үүнээс болж нийгэмд амьдралдаа итгэх итгэлгүй болох, шударга ёсыг уландаа гишгэдэг хүсээгүй үр дүн гарна.

 

 

З.Баянсэлэнгэ:

-АТГ-ынхан хүнийг 461 дүгээр анги, Төв аймгийн мөрдөн рүү дамжуулж хорьдог. Энэ бүхнийг хараад л сууж байдаг, та нар. Н.Энхбаяр даргыг хэвлэх үйлдвэрийн балгасыг эзэмшсэн, завшсан гэж ял өгсөн биз дээ. Газрын өмчлөлийг шалгахаар нийслэлийнх юм билээ. Нийслэлийн газрыг яагаад хүн идээд шоронд явчихсан юм бэ. Би бүр гайхаад байгаа. Зүйлчлэлийг та нар хийдэг. Би чуулганы хуралдаан дээр ноцтой асуудал дэлгэнэ. Хүмүүс хуулийн мафийн сүлжээ танайд үйлчилж байна гэж ярьж байна. Эгээ л үг хэлэх эрхтэй тулдаа бид яваад байна. Манай УИХ-ын гишүүдийн 70-80 хувь нь барьцаалагдсан шүү дээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх