“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа билээ. Энэ тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнийг буруутгаад байгаа зүтгүүр ямар учиртай болохыг бид нэхэн сурвалжиллаа. Энэ тухай баримт дэлгэхээс өмнө түүний баривчлагдахаасаа өмнө хэвлэлд зүтгүүрийн тухай өгсөн яриаг сийрүүлье.
Тэрбээр “Нэгдүгээрт, энэ бол өртөөний зам дээр явдаг хөдлөх бүрэлдэхүүний болон сэлгээний зүтгүүр биш. Байгууллагын хашаан дотор явдаг тэрэг. Манай темөр замчид ТГМ гэдэг юм.Хоёрдугаарт, 800 сая ам. доллараар биш 800 сая төгрөгийн үнэтэй. Яагаад ийм ТГМ авах болсон тухай манай төмөр зам 2012 онд 20, 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ хэмжээнд болоод үүнээс илүү ачаа тээвэрлэхэд вагоны хүрэлцээ муу. Бид өмнө нь гадаадаас ,Оросоос өндөр үнээр вагон түрээслэдэг. Гэтэл Монголд, тухайлал “Болд төмөр-Ерөө гол” гэж компанид 700 орчим вагон сул зогсч байдаг. Адилхан л Оросын вагон. Хэрвээ засварлаад авбал хамаагүй хямд, хоногийн 20 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Тэгээд тэдгээр 700 вагоныг Зүүнхараагийн вагон депо руу татаж аваад засч эхэлсэн. Татах, засварлаад замд гарах зэрэг нь өндөр зардалтай, эргэлт удаантай, байгаа сэлгээний тэрэгний хүрэлцээ ч муу байсан. Хэрвээ ТГМ -тэй бол хамаагүй бага зардлаар, маш богино хугацаанд энэ ажлыг хийх бололцоотой. Цаашдаа ч төмөр замд их хэрэгтэй учраас Зүүнхараагийн вагон депогийнхон 500 сая төгрөгөөр ийм ТГМ авах гэж төлөвлөгөөнд тусгуулаад мөнгө нь хүрээгүй.
Дараа жил нь 800 сая төгрөгөөр авна гэж жилийн ажлын төлөвлегөөнд тусгуулсан. Тэгсэн ч 800 сая төгрөгт олдохгүй байсан. Цоо шинэ нь хамгийн багадаа нэг сая гаруй долларын үнэтэй эд л дээ. Тэгж явсаар бид батлагдсан төсөвтөө багтааж өмнө нь ашиглаж байсан, арай шинэвтэр, цаашдаа 20 жил ашиглах техникийн боломжтой, бас баталгаатайг нь 800 сая төгрөгөөр авч чад-сан” хэмээжээ.
Г.Сэрээнэндорж цааш нь ярихдаа “Бид-ний авсан шиг хуучин ТГМ ер нь хамгийн багадаа 400 мянган доллар, шинэ нь нэг сая долларын үнэтэй байгаа. Энийг дурын хүн интернэтээс харж болно” гэдгийг хэлсэн байсан.
Интернэтээс харвал үүнийг үнэхээр дурын сайтаас харж болох бөгөөд худалддаг олон ч газар байдаг юм байна. Гэхдээ түүнийг хэл аманд өртүүлэх болсон тэр зүтгүүр нь 1987 оных. Төмөр замчид бол зүтгүүр гэдэггүй хедлөх бүрэлдэхүүн гэж ярьдаг юм. Г.Сэрээнэндорж энэ хөдөлгүүрийг 800 сая төгрөгөөр авсан гэдэг боловч 20 сая төгрөгөөр авсан гэдэг нь батлагдсан байна. 1987 оных гэхээр мэдээж тус зүтгүүрийн үнэ хамаагүй хямд болж таарч байгаа юм. Он оноор нь ТГМ зүтгүүрийн үнэлгээ байдаг аж. 2013 онд энэ ТГМ23В48 загварын зүтгүүрийг авсан гэхээр 15 жил эдлэгдсэн, интернэт хаягаас үзсэнээр бол 20 сая төгрөгнөөс дээш үнэ хүрдэггүйд гол учир нь байгаа аж.
Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 296 дугаар тушаал гэж гарчээ. Энэ тушаалаар Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг баталсан байдаг юм байна. Журмын 4.1-ийн зургаад буюу Төмөр замын тээвэрлэлтэд ашиглахаар Монгол Улсад оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны 3.1-ээс ихгүй байх ба түүнийг тодорхойлох баримт бичиг (сертификат)-тай байна гэж заажээ.
Оросын зам тээврийн байгууллагын баталсан үнийн дүн нь оноосоо хамаарч ТГМ23В48 загварын зүтгүүр нь 15 жилийн ашиглалтын хугацаатай гэдгийг баталгаа-жуулж өгсен бичиг байдаг юм байна. Үүгээр бол Монголд дээд тал нь таван жил болсон зүтгүүр оруулж ирэх ёстой аж.
Харин манай төмөр замынхны авсан ТГМ зүтгүүр нь 2013 онд авсан гэхээр 25 жил ашигласан байжээ. Энэ жил 2015 он гэвэл тус зүтгүүр нь аль хэдийн 27 жил болсон бараг хэрэгцээнээс гарсан төхөөрөмж юм байна. Ийм зүтгүүр нь интернэтэд 500 сая рубль буюу манай төгрөгийн ханшаар 20 сая төгрөг болж байгаа юм. Тэгэхээр “Арвижих трейд” компаниар зуучлуулж Оросын компаниас авсан дээрх зүтгүүр нь 800 сая бус дөнгөж 20 сая төгрөгт хүрч байгаа юм.
Тэгвэл үлдсэн 780 сая төгрөг хаачсан бэ. Үүнийг дангаараа эрх мэдэл албан тушаалаа ашиглан Г.Сэрээнэндорж “Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа хувьдаа завшсан уу гэдэг асуудал гарч байгаа юм. Хэдийгээр тэрбээр тус газрыг удирдаж юуг хэдээр худалдаж авахаа мэдэх эрх мэдэлтэй байсан ч гэсэн тэр ганцаараа энэ хэргийг хийгээгүй гэдэг нь тодорхой болж байгаа бололтой. Ялангуяа үүнийг тухайн үеийн Зам, тээврийн сайд мэдэж байсан. Мөн тус яамны хоёр газрын дарга ч энэ хэрэгт оролцоотой гэсэн мэдээлэл хууль хяналтынханд ирээд байгаа юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.