Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 06 сар 24
Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр УИХ-ын гишүүн болонгуутаа намаа сольж, улстөрд хүчин зүтгэж явсан нөхдөөсөө нүүр буруулж, хонь чоно болж байсан намдаа элсэж, саймшрах тохиолдол олонтаа гардаг. Энэ парламентын үед Д.Арвин гишүүнээр жишээ татаж болох. Үүнд нь эгдүүцсэн намынх нь нөхөд АН-ынханд “Танайх Арвин гишүүнийг бүр ав” хэмээн хорон үг чулуудаж байлаа.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн . Өөрөөр хэлбэл, намаа соливол нөгөө тал нь парламентад авсан суудалдаа нэмж тооцдогийг болиулж, улс төрийн намд, намаас гарч байгаа гишүүнийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрх олгож буйгаараа онцлогтой. Ийм байдлаар хааж өгөхгүй бол намаа сольдог явдал зогсохгүй хэмээн Ерөнхийлөгч үзжээ.
. Хуулийг чангаруулж байж намуудад цензур тогтоох юм. Одоо бол Монголд нам, намын дэргэдэх байгууллага утгаа алдаад байгаа. Хуульд заасан 801 болон түүнээс дээш хүний гарын үсэг цуглуулж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлээд намын дарга гэх “сэтэр” зүүсэн “дарганцарууд” хаа сайгүй даналзаж явна.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлэх хуулийн төсөлд нам бодлогын нам болж, төлөвших. Ингэхдээ асуудлыг шийдэхийн төлөө бодлогоор өрсөлддөг болох заалттай. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчлүүдийг улс төрийн нам гаргавал татан буулгана. Мөн .
Шилэн дансны хуулийн дагуу зардал бүрийн задаргаагаараа дөрвөн жилийн турш тухайн нам өөрийн цахим хуудастаа тогтмол хадгалагдаж байхаар тусгажээ. . Намын тайланг хөндлөнгийн аудитор хийх бөгөөд сонирхсон ямар ч иргэнд санхүүгийн тайланг нээлттэй байх “Шилэн данс” гэсэн тусгай цэсийг тухайн нам цахим хуудастаа байрлуулах аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.