МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Ц ЭЛБЭГДОРЖ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ҮАБЗ-ИЙН ГИШҮҮН 3 ЭНХБОЛД,
ЕРӨНХИЙ САЙД, ҮАБЗ-ИЙН ГИШҮҮН Ч САЙХАНБИЛЭГ ТАНАА
Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ыи хаалттай хурал зарлах тухай
Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхол болох Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд бодит эрсдлүүд тулгараад байна
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.14-т заахдаа "Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн", 1.1.5-д Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажна" гэж заасан
Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэж заасанчлан УИХ-ын хаалттай хурал зарлан хуралдуулж, Улс орныхоо аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдал, үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах талаар улс төргүйгээр бодит үнэлэлт дүгнэлт өгөн хэлэлцэх шаардлага үүсээд байна
Энэ асуудлуудыг УИХ-ын нэр бүхий гишүүд ил, далдаар яриад удаж байгаа боловч, хэлэлцэх нөхцөл боломж бүрдэхгүй өнөөдрийг хүрлээ Зарим тохиолдолд улс төрийн институцууд, засаглалын зарим байгууллага, албан тушаалтны шахалт дарамтаас шалтгаалан ил гаргаж ярихаас ч эмээх болжээ. Иймээс нэн даруй Үндэсний аюулгүй байдалтай холбоотой дээрх асуудлуудыг УИХ дээр хаалттай, дэлгэрэнгүй хэлэлцэх шаардлага нөхцөл үүссэнийг харгалзан үзэж. УИХ-ын хаалттай чуулганыг зарлан хуралдуулах санаачлага гаргаж байгааг хүлээн аана уу.
Хүндэтгэсэн.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.