Бөхийн "Увс нуур гал"-ын наадмын сорилго барилдаан болно

Спорт ・Нийтэлсэн: Баярмаа 2015 07 сар 01

    Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн "Увс нуур гал"-ын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болох юм байна. Энэхүү сорилго барилдаанд Мон­гол Улсын отгон аварга С.Мөнх­бат, Монгол Ул­сын арслан Б.Ганбат, Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг,  цэргийн цолтой  бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.

   Энэ үеэр Бөхийн "Увс нуур гал"-ын тэргүүлэгч гишүүдийн уулзалт зохион байгуулагдаж бөхийн галын үйл ажиллагаа болон баяр наадам, Увс аймгийн 90-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, үйл ажиллагааны талаар хэлэлцэх ажээ. Ингээд бөхийн галын үе үеийн удирдлага, гишүүд та бүхнийг наадмын сорилго барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх