“Гологдсон нам” кино драм

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05

Орчин цагийн кино драмд “Гологдсон нам” нэртэй бүтээл шинээр мэндэлж, түүнийг  үзэгсэд хошуурах болжээ. Учир юу гэвээс, энэ киноны өрнөлийг өнгөрсөн баасан гарагт АН-ын Гүйцэтгэх зөвлөл эхлүүлэв. 

Тэд:

1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд зургаан сайд, долоон дэд сайд авч 600 гаруй ТАХ-ыг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж  чаддаггүй юм байна. Хууль зөрчин ТАХ-ыг хална гэж бид тохироогүй.

2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа ТАХ-дийг халах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.

3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.

4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх