А.Сүхбат: Дархан аварга цолыг үнэ хүндгүй болгох, эрэмбийг нь буулгах эрх надад байхгүй

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 07 ・ 10

Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна.  Наадам тулсан энэ үед хоёр Дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хоёр аварга хоёулаа л зүүний магнайд гарна хэмээн байр сууриа илэрхийлж байна. Харин Үндэсний Бөхийн холбоо асуудлаа шийдэж чадахгүйд хүрч, баяр наадмын комисс руу шидсэн. Гэсэн ч шийдвэр нь хууль, журмаа л дагана гэсэн бөөрөнхий шинжтэй гарсан юм. Амжилтаар нь эрэмбэлнэ гэсэн журам дагах уу. Дархан аварга цолтныг эрэмбэлэхгүй гэсэн  журмаараа явах уу гэдэг нь ч тодорхой биш байгаа юм. Тэгвэл өчигдөр Дархан аварга А.Сүхбат зарим бөх судлаачдын хамтаар хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр түүнтэй ярилцсан юм.


-Баяр наадмыг зохион байгуулах хорооноос журмаа дагана гэсэн шийдвэр гаргах шиг боллоо. Энэ шийдвэрийн дараа та хэвлэлийнхэнд хандаж байна. Чухам ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид улсын баяр наадамдаа барилдах гээд, бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна. Хурдан морь, бөх хоёр торгон ирэн дээрээ ирчихсэн хариуцлагатай өдрүүд үргэлжилж байгаа. Сүүлийн үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын хэн нь зүүнд гарах тухай маш олон санал, шүүмж гарлаа.  Энэ бүхнийг би 20 орчим хоног харж явлаа. Эрэмбийг хэн нэгэн хуйвалдаад, эрх мэдлээр далайлгаад авчих вий гэж болгоомжилсны үндсэн дээр энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.

Та бүхэн мэдэж байгаа.  Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын хууль өөрчлөгдсөний дагуу Далай аварга цолыг чимэг болгосноор Г.Өсөхбаяр аварга бид хоёр Дархан аварга болох нь тодорхой болсон. Ингээд 2014 оны долдугаар сарын 7-нд Өсөхөө аварга бид хоёрыг дуудаж, есөн хөлт цагаан тугийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, гардуулсан. Дархан аварга цол өгсөнд би үнэхээр их баярлаж, төр засаг, ард түмнийхээ хайрласан энэ их өндөр цолыг бахархалтайгаар хүлээж авсан. 

Биднийг таяг тулчихаагүй байх насанд энэ цолыг гардууллаа гээд баярлаж явсан. Дархан аварга цол хүртсэнээс дөрөвхөн хоногийн дараа баяр наадам болж, би барилдсан. Гэтэл 11-ний өглөө зүүний магнайд Г.Өсөхбаяр, барууны магнайд А.Сүхбат гарна гэж зарласан.  Би гайхаад, хөтлөгч нь буруу зарлачихав уу гэж бодсон. Гэтэл наадмын комисс, бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбооны хүмүүс эрэмбийг өөрчилсөн байсан. Өнөөдрийг хүртэл Баяр наадмын комисс, Бөхийн холбоо цол чимгийг алдагдуулж, зөрүүлж байсан тохиолдол байдаг юм уу гээд судалж үзлээ. Тийм алдаа гараагүй байна.  

ТББ-ын дархан эрх, цол, чимэг олгодог ажлыг төр хариуцаад авчихсан байдаг. Үндэсний их баяр наадмын хуулиар бөхчүүдэд цол, чимэг олгодог ганц эрхтэй хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч зарлиг буулгаж, цол, чимэг олгоно, бас эрэмбийг нь тогтоодог юм. Далай аварга чимгийг Байнгын хороогоор өргөн бариад, УИХ-аар  хэлэлцүүлээд, Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг судалсан байх. Миний хувьд их гайхаж байна. Энэ сайхан цол авчихаад, өөрийнхөө хөлс хүч, хөдөлмөрийг үнэлүүлчихээд,  гэнэтхэн би буруутан болчихсон юм шигХүний цолыг булаагаад авчихсан юм шиг эвгүй сэтгэгдэлтэй жил орчим амьдарлаа. Үүнийг нэг тийш нь болгож өгөөч ээ л гэж байгаа юм. 

-Тэгээд журмаараа явна гээд шийдчихээд байгаа юм биш үү?

-Төр засаг, ард түмний хайрласан энэ цолыг аваад явж байтал гэнэтхэн л эрэмбэ зөрчсөн, хүний эрэмбийг булаагаад авчихсан юм шиг байдалд хүрчихлээ. Журмаараа явна л гээд байгаа. Ямар журам юм. Яаж шийдэх гээд байгаа нь тодорхой биш л байна шүү дээ. Би энэ асуудлыг нэг тийш нь болгож өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хандсан. 

Одоо болтол хариу нь ирээгүй л байна. Баяр наадмын комисс, бөхийн салбар хороо Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гаргана. А.Сүхбат аваргын дээр эрэмбэлнэ гэсэн мэдээлэл маш их гарч байгаа.  Бөх сонирхогчид, ард түмэн энэ асуудалд их л бухимдалтай хандаж, хоёр талцсан байдалтай байна. Үүн дээр би тодорхой хариу өгье. Намайг улсад гурав түрүүлсэн гэсэн мэдээлэл  гараад байгаа. Харин Г.Өсөхбаяр аварга дөрөв түрүүлсэн. 

Тийм болохоор эрэмбээрээ Г.Өсөхбаяр аварга дээр нь бичигдэх ёстой гэсэн мэдээлэл байнга явж байна. Гэтэл 2000 онд би Г.Өсөхбаяр аваргын дор эрэмбэлэгдэж байсан. Зургаан залуу заан гэгдэж явах үед Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат гэж эрэмбэлэгддэг байсан. Би энэ таван заанаасаа  тасарч барилдаж,  2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар ес давж, Монгол Улсын арслан гэдэг цол хүртсэн. Хүн бүр мэдэж байгаа. Харин 2001 онд Улс хувьсгалын 80 жилийн ойгоор арслан цолтой барилдсан. Ес давахад намайг Монгол Улсын аварга цолыг хүртлээ гэж зарласан. Тэр үед 10-ны даваа үнэлгээгүй байсан. Би Б.Бат-Эрдэнэ аваргыг давж түрүүлсэн. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бөх / 2015 07 сар 08/

    энэ 2 аваргаас өөр аварга байдаг гэдгийг үзүүлж өгөөчээ

    Хариулах
  • наадамчид / 2015 07 сар 08/

    улсын их хурлын гишүүн даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-эрдэнэ та наадамчин олноо бодож энэ наадамд зодоглож зүүнээ манлайлан,энэ 2 залуу аваргын маргааныг хойшлуулж өгөөчээ,наадмын дараа бөхийн холбоо асуудлаа шийдэг,эээ аварга минь

    Хариулах
  • B baterdene / 2015 07 сар 08/

    En usku boiloldo odo echij aimdrach saihan hangai nutgin ner usig buzarlaj dusla yamar shunalti har laga ve dilehgui bolhoro hairch tangar ch adu malshig zan gargan odo bolhor huni amjiltig bulaj urdan garah ged bidag bali nuhur ve chamaig erun yamar avrag gedgin be

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 08/

    юм л бол хэрүүл тэмцэл, хэл амаар бөхийн хийморь, ариун тагшин дэвжээг сэвтээх Сүхбат гэж допинг одоо больж үзвэл зүгээрсэн дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 07/

    Sukhbat Tiim sain um bol avargara baihgui yasan um be?

    Хариулах
  • Золбоо / 2015 07 сар 07/

    Өсөхбаяр балайд хэлэх үг байна чи энэ олон жил жудаггүй аашилж муу хүмүүсийн дэмжлэгээр явлаа одоо үнэн мөнөөрөө явж яавч чадахгүй байна уу чи дархан аварга болсон юм бол жудагтай байгаач арга ч үгүйдээ эрэмбэ гэж юу байдгийг одоо хүртэл мэдэхгүй байгаа юм чиньчи дархан аварга мөн үү ЧИ сүхбатаварг

    Хариулах
  • Золбоо / 2015 07 сар 07/

    Өсөхбаяр балайд хэлэх үг байна чи энэ олон жил жудаггүй аашилж муу хүмүүсийн дэмжлэгээр явлаа одоо үнэн мөнөөрөө явж яавч чадахгүй байна уу чи дархан аварга болсон юм бол жудагтай байгаач арга ч үгүйдээ эрэмбэ гэж юу байдгийг одоо хүртэл мэдэхгүй байгаа юм чиньчи дархан аварга мөн үү ЧИ сүхбатаварг

    Хариулах
  • Золбоо / 2015 07 сар 07/

    Өсөхбаяр балайд хэлэх үг байна чи энэ олон жил жудаггүй аашилж муу хүмүүсийн дэмжлэгээр явлаа одоо үнэн мөнөөрөө явж яавч чадахгүй байна уу чи дархан аварга болсон юм бол жудагтай байгаач арга ч үгүйдээ эрэмбэ гэж юу байдгийг одоо хүртэл мэдэхгүй байгаа юм чиньчи дархан аварга мөн үү ЧИ сүхбатаварг

    Хариулах
  • Золбоо / 2015 07 сар 07/

    Өсөхбаяр балайд хэлэх үг байна чи энэ олон жил жудаггүй аашилж муу хүмүүсийн дэмжлэгээр явлаа одоо үнэн мөнөөрөө явж яавч чадахгүй байна уу чи дархан аварга болсон юм бол жудагтай байгаач арга ч үгүйдээ эрэмбэ гэж юу байдгийг одоо хүртэл мэдэхгүй байгаа юм чиньчи дархан аварга мөн үү ЧИ сүхбатаварг

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 07/

    svhbat avragiin tvmen zuv sh dee

    Хариулах