Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 08
УИХ-ын чуулганы өчигдийн нэгдсэн хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны гуравдугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа.

Тэрбээр, жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсгээс хариулснаар, гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан ажээ.
Түүнчлэн гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Уг хуульд хэрвээ Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгож жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгажээ. Үүнээс гадна жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр, бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар, баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгох юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.