Жуулчид яагаад Киотог дэлхийн шилдэг хот гэдэг вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 19 ・ 2

Travel+Leisure-ээс санал асуулга явуулахад жуулчид Японы Киото хотыг “Дэлхийн шилдэг хот”-оор нэрлэсэн байна.  Мянга гаруй жилийн түүхтэй Киото нь эртний нийслэл бөгөөд сүм хийд, парк, дэлгүүр гээд жуулчдын очих газраар элбэг.  Киотог яагаад дэлхийн шилдгээр нэрлэснийг доорх зургуудаас хараарай.

 


Киото бол ЮНЕСКО-гоос Дэлхийн өвд бүртгэгдсэн Биодо хийд шиг гайхамшигт сүм, хийдээр баялаг

 

19 дүгээр зууны үеийн Кенкаку-жи /Алтан асар/ хэмээх энэ сүм нарны туяанд гайхалтай гэрэлтэж харагдана

Нишики зах. Киото хотын гал тогоо гэж нэрлэгддэг энэ газар 400 жилийн түүхтэй. Таван блокд 100 гаруй дэлгүүр, ресторанууд байршдаг. Энд хамгийн ховор, сонин содон, амттай хүнс бий

 

Бөднө шувууны өндөг шиг энэ жижиг наймаалжуудыг амсах боломж энд их шүү

Японы хамгийн алдарт Сакура цэцгийн мод Киотод хамгийн олон байдаг

 

Маруяама паркд болдог хаврын Ханами фестиваль үнэхээр гайхалтай

 

Киотогийн намар

 

Намрын өнгийг ойроос харахыг хүсвэл Арашияама дахь Ой голоор завиар зугаацаарай

 

Kиёомизу-дера сүм бол хотын тольдоход хамгийн тохиромжтой газар

 

Хурдны галт тэргээр явахдаа хүртэл үзэсгэлэнт Фүжи уулыг тольдож чадна

 

Арашияамагийн хулсан ой гээд Киото байгалийн үзэсгэлэнт газраар баялаг. Энд моддын шарчигнаж, сэрчигнэх чимээ гайхалтай сонсогддог

 

Иватаяама Сармагчингийн паркд олон тооны сармагчин амьдардаг

Киотог өвөрмөц болгодог нэг зүйл бий. Энэ том хот ч үргэлж жижиг тосгон мэт сэтгэгдэл төрүүлдэг

 

Шинэ хуучны ялгаа ч энд тод харагдана 

 

Японы уламжлалт архитекторын шийдлийг хадгалж үлдсэн үзэсгэлэнт Нинензака гудамж

 

Гэхдээ л Киото орчин үеийнх. Шижо Дори худалдааны гудамжнаас та хамгийн сүүлийн үеийн зүйлс авч болно

Хотын эргэн тойронд Гейша нартай их тааралдана 

 

Үнэхээр тэд хаа сайгүй алхана

 

Ялангуяа Гион буюу Японд цөөн тохиолдох Гейшагийн гудамж бий. Хуучин модон барилга таныг хөгшин Киотод аваачих бөгөөд уламжлалт цай, хоолны ресторанууд олон бий

 

Киотод хоол хийх урлагийн хэмжээнд хүрсэн. Үүнийг Кио-риори хэмээн нэрлэх бөгөөд амттай, жижиг, олон төрлийн хүнсийг нэг дор амтлах боломжтой 

 

Уламжлалт хоолны ресторанууд Ширакавагийн эргэн тойронд олон бий

Ямар нэг үзэсгэлэнт зүйлгүй булан тохой Киотод ховорхон байдаг

 

 Эх сурвалж: BusinessInsider


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: