Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 04
・ 1
Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна хэмээн МАН үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
-Ээлжит бус чуулган нь хууль бус гэдгийг танай намын зүгээс хэлж байгаа. УИХ-ыг даргалж байсан хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаа асуудлыг бид бүлгийн хурлаараа хэлэлцсэн. Ер нь ээлжит бус чуулган ямар зорилгоор, яаж хуралдах ёстой гэдэг дэг нь хуульдаа бий. Өргөн баригдсан болон тодорхой тулгамдсан асуудлаар хуралдах ёстой. Одоо чуулганаар хэлэлцэх гэж байгаа асуудлууд нь үнэхээр тулгамдсан уу, үгүй юу гэдэг нь чухал. Төрийн асуудал бол тодорхой дэг жаягтай, дүрэм журмаар буюу “тоглоомын дүрэм”- ийнхээ дагуу ёс журамтай явах ёстой.
-Тодруулбал хэлэлцэх гэж буй хуулийн төслүүдийн тухайд үнэхээр ээлжит бус чуулганаар яаралтай авч үзэх чухал асуудал мөн үү?
-Ээлжит бус чуулганд дур зоргоороо хандаж байгаа зүйл бий. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл өргөн баригдаагүй байхад шууд зарлан хуралдуулж байгаа нь хууль ёсонд нийцэж байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Түүнчлэн ээлжит бус чуулган онц чуулганы дараа ордог. Энэ бол улс орны гарцаагүй тулгамдсан чухал асуудал байх ёстой. Би Эрүүгийн хуулийг чухал асуудал биш гэж хэлэхгүй. Гэхдээ Улсын Дээд шүүхээс хуулийн төсөлтэй холбоотой бичиг ирсэн. Тодруулбал, хуулийн үйлчилж эхлэх хугацаатай холбоотой маш их бэлтгэл хангах ёстой. Тиймээс намрын чуулганы эхэнд хуулиа батлаад дараа нь бэлтгэл хангах хугацаа өгөхөд боломжтой. Ер нь Эрүүгийн хууль бол хүн бүхэнд хамаатай, Монгол Улсын гурван сая иргэнийг хамгаалж байгаа хууль. Үүнд холбогдолгүй иргэн, улс орон, өмч хөрөнгө, байгалийн баялаг гэж байдаггүй. Биднийг хамгаалж байгаа хууль бол Эрүүгийн хууль. Иймд хуульд туйлын болгоомжтой хандах ёстой. Мөн хоёр, гурван сарын хугацаанд хуулийн байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөгөөг сайн сонсч авах хэрэгтэй байна.
-Эрүүгийн хуулийн төсөлд эргэлзээтэй, эцэстээ сөрөг үр дүн гарч болзошгүйг салбарынхан хэлж байгаа. Таны хувьд ямар зүйл, заалтад шүүмжлэлтэй хандаж байна?
-Эрүүгийн хуулийн тухайд би анхнаасаа оролцоод явж байгаа. Гэхдээ энэ хуульд харж үзэх суурь болоод бусад 10 ноцтой асуудал байна. Тухайлбал, тооцооны нэгж гэдэг зүйл орж ирсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.