Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 16
・ 1
Монголын улс төрийн амьдрал өдийд ид буцалж байна. Уг нь жил бүрийн долоо, наймдугаар сард нам гүмхэн, саарал ордон хөл хөдөлгөөн багатай болж, намрын чуулган хүртэл ерөнхийдөө төрийн ажил гольдрилоороо явж, гялайх гялтайх зүйл байдаггүй. Харин Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар долдугаар сард огцорно гэх яриа өнгөрсөн тавдугаар сараас хойш мэр сэр яригдаж байсан ч түүний засагт хамтарсан .
УИХ-ын дарга хаврын чуулганыг завсарлуулж, хэлсэн үгэндээ наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гэсэн нь ёсоор болсон. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 3-нд УИХ ээлжит бусаар 14 хоног хуралдаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргаж, дараагийн ээлжийг оруулж ирэхээр болсон ч .
Гэхдээ уг асуудлыг шийдэхээр энэ долоо хоногт дахин ээлжит бус чуулган зарлахаар болов. Үүнийг түр азнаад наймдугаар сарын дунд үе хүртэл хуралдсан ээлжит бус чуулган үүргээ хэр биелүүлэв, эсвэл сандал ширээний асуудлыг цэгцлэх гэж хуралдав уу гэх маргаан нийгэмд гараад байгаа юм. Ээлжит бус чуулганаар зургаан хууль, тогтоолын төсөл батлахаар УИХ-ын дарга захирамж гаргасан. Үүнээс Эдийн засгийн ил тод байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хууль, тогтоолын төслийг баталсан. Харин Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг ирэх намрын чуулган хүртэл хойшлуулсан. Учир нь, ажлын хэсэг болон Улсын дээд шүүхээс судлах шаардлага байгаа, хуулийг баталсны дараа бэлтгэл ажил их буй учир уг хуулиудыг ирэх оны долдугаар сарын 1-нээс мөрдөх боломжтой гэх санал ирүүлжээ. Тиймээс намрын чуулган хүртэл ажлын хэсэг хуулийн төслийг илүү чамбайруулах шаардлага гарсан билээ.
Нэгэнт хууль эрхзүйн салбарт томоохон өөрчлөлт авчрах уг хуулийн төслүүд хойшлогдож буй учир гурван жил гаруйн хугацаанд гацаад байсан Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ “явуулахаар” болж, Засгийн газраас боловсруулж, оруулж ирсэн хуулийн төсөл дээр нам эвслийн бүлгээс ажлын хэсэг гарч ажиллан батлуулаад байна. Батлагдсан даруйдаа жирийн иргэндээ бус авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй болон сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөн хэлтрүүлэх гэж энэ хуулийг гаргалаа хэмээх шүүмжлэлийг дагуулаад байна. Ийм шүүмжлэл гарахаас ч аргагүй юм.
Одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль 305 зүйлтэй аж. Эдгээрийн 78 нь ерөнхий ангид, 227 нь тусгай ангид хамаардаг байна. Үүнээс авлига албан тушаалтанд хариуцлага тооцох 10 зүйл заалт байдаг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “148 дүгээр зүйл бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, 150 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, 156 дугаар зүйл Банкны тухай хууль тогтоомж зөрчих, 263 дугаар зүйл төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 161 дүгээр зүйл мөнгө угаах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 264 дугаар зүйл хээл хахууль авах, 268, 269 дүгээр зүйл хээл хахууль өгөх, 271 дүгээр зүйл хууль бусаар хөрөнгөжих, 273 дугаар зүйл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах юм. Энэ бүх зүйл заалтууд өршөөлд хамрагдаж байна. АН авлигатай ингэж тэмцдэг юм байна. “Шударга ёс” эвсэл 2012 онд 5 хувьсгал хийнэ гэж гарч ирсэн. Үүний нэг нь шударга хувьсгал байсан. Шударга хувьсгал яаж хийдгийг яруу тодоор харууллаа” гэв.
Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалтай холбоотой 10 зүйл заалт бүгдээрээ энэ удаагийн Өршөөлийн хууль хамрагдаж, төрийн мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан этгээдүүд өршөөгдөх нь. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавихаа илэрхийллээ. Тэрээр “Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэдэг хүн хийдэг. “Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн. Би тийм чадалтай хүн” гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг” хэмээн ширүүхэн хэлсэн.
. Түүний .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.