Miss Mongolia
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2013 09 сар 08
“Miss Mongolia” наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж, бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй бид ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia2008” наадмын тэргүүн миссээр шалгарсан О.Хулангоог ярилцлагын зочноороо урьсан юм.
Юуны өмнө монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia 2008" наадмын тэргүүн миссээр тодорч байсан танд энэ өдрийн мэнд хүргье.
Баярлалаа, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би анх 2006 онд “Үнсгэлжин” тэмцээнд оролцож, тусгай байранд орж байлаа. Тэгээд 2008 онд “Miss Mongolia”наадамд оролцож тэргүүн миссээр шалгарч байсан минь миний амьдралын мартагдахгүй мөчүүдийн нэг байсан. Олон сайхан охид, бүсгүйчүүдээс шалгарч тэр том шагналын эзэн болсондоо маш их бахархалтай байдаг. “Miss Mongolia 2008”-д түрүүлээд “Miss international”олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж байлаа. Харин одоо “Шилмэл загвар” агентлагт багшилдаг.
"Miss Mongolia" тэмцээний 10-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү наадмын талаарх таны сэтгэгдэл?
Юуны өмнө “Miss Mongolia”холбооныхонд арван жилийн ойн баярын мэнд хүргье. Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн энэ жил өргөн цар хүрээг хамарч байгаа байгаад нь баяртай байна.
Таны бодлоор Мисс хүн ямар байх ёстой вэ?
Миний бодлоор мисс хүн сайн сайханы илэрхийлэл байх ёстой болов уу гэж боддог.
Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн вэ?
Мэдээж энэхүү нэр хүнлд бүхий миссийн титэм миний амьдралд маш их өөрчлөлтийг авчирсан. Энэ бол миний хувьд том амжилт бас хариуцлага гэж бодож байна. Тэр ч үүднээсээ энэ алдрыг өндөрт өргөж явахыг хүсдэг.
Энэ жилийн шилдэг 23-н оролцогчдын нэрстэй танилцсан уу? Ер нь хэн гэдэг оролцогчийг дэмжиж байна?
Энэ жилийн шилдэг 23-т шалгарсан оролцогчидыг ерөнхийд нь бол харсан. Гэхдээ миний хувьд шавь нарыгаа дэмжиж байгаа.
Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод захиж хэлэх үг байна уу?
Нийт оролцогч охидууддаа хэлэхэд нэн тэргүүнд зоригтой бас зорилготой байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд бүх оролцогчиддоо амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.