Mисс Б.Гантогоо: Mисс хүн ухаалаг, даруухан, боловсролтой байх ёстой

Miss Mongolia ・Нийтэлсэн: Мэргэн охин 2013 09 сар 10

   “Miss Mongolia” наадам жил бүр  уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж,  бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia2005” наадмын тэргүүн миссээр шалгарсан Б.Гантогоогярилцлагын зочноороо урьсан юм.

Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргье.
Баярлалаа. Таньд ч бас энэ өдрийн мэнд хүргье.

Ярилцлагаа таны миссийн тэмцээнд оролцож байсан тэр үеэс эхэлье гэж бодож байна.                              
Сэтгэл үнэхээр их хөдөлж байсан. Нэр хүнд бүхий тус тэмцээн бол миний хувьд өөрийгөө ялах асар том алхам болсон гэж боддог.

Монголын сайхан бүсгүйчүүдийг тодруулан алдаршуулсаар арав дахь жилтэйгээ золгож байгаа “Miss Mongolia ” наадмын талаарх таны сэтгэгдлийг сонсъё.
Юуны өмнө “Miss Mongolia”холбооны тэргүүн Д.Сумъяа эгчдээ болон холбооны нийт хамт олонд арван жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний бодлоор “Miss Mongolia”тэмцээн бол зохион байгуулалт сайтай, тиймдээ ч жил жилийн “Miss Mongolia”наадам сайхан болдог санагддаг. Энэхүү сайхан тэмцээнийг арав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа “Miss Mongolia”холбооны үүсгэн байгуулагч нартаа талархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.

Таны бодлоор Мисс хүн ямар байх ёстой вэ?
Миний бодлоор мисс хүн ухаалаг, даруухан, боловсролтой, өөрийн алхам бүртээ охид, бүсгүйчүүддээ сайн сайхан үлгэр дууриалал болох ёстой төлөөлөл гэж ойлгодог.

Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн вэ?
Миссийн титэм миний амьдралд нөлөөлсөн. Аз амжилт, адал явдал, адармаа гээд олон зүйлийг дагуулсан. Би хувьдаа маш их олзуурхаж, баярлаж явдаг.

Энэ жилийн шилдэг 23-н оролцогчдын нэрстэй танилцсан уу? Ер нь хэн гэдэг оролцогчийг дэмжиж байна?
Миний хувьд энэ жилийн шилдэг 23-т шалгарсан охидтой танай сайтаар дамжуулж танилцсан. Өөрийн биеэр уулзаж танилцаж амжаагүй л явна. Гэхдээ яг тэр нь сайн илүү гэж онцолж хэлж чадахгүй нь ээ. Ер нь миний бодлоор монголын маань охид бүгд сайхан өөртөө итгэлтэйгээс гадна боловсрол, хувь хүнийхээ хөгжилд түлхүү анхаардаг болсон санагддаг .Тийм болохоор аль нэг азтай аав, ээжийн охин сүүлийн шалгаруулалтын өдөр тэргүүн миссээр шалгарах байхаа. Тиймээс бүгдэд нь амжилт хүсье гэж хэлмээр байна.

Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод захиж хэлэх үг байна уу?

Оролцогч охиддоо бусдыг биш өөрийгөө ялан дийлэхийн төлөө хичээгээрэй гэж захъя. Гадаад гоо үзэмж чухал хэдий ч  сэтгэлийн гоо сайханаар гэрэлтсэн, ухаан өнгө хосолсон  охин шалгарах байх гэж найдаж, чин сэтгэлээсээ хүсч байна.

 photo zurag17_zpsff527aa1.jpg  photo zurag24_zps5f67e713.jpg  photo zurag21_zps69f62cb5.jpg  photo zurag7_zps1e9be485.jpg  photo zurag9_zps9b033b79.jpg  photo zurag2_zpsd27ef112.jpg  photo zurag4_zps3e7c37c2.jpg  photo zurag10_zpsd499ff88.jpg  photo zurag13_zps06b25c34.jpg


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх